ДЭЛХИЙ

“SpaceX” компани 2026 онд Ангараг гараг дээр хүн буулгана

Илон Маск түүний байгуулсан “SpaceX” компани 2026 онд Ангараг гараг дээр хүмүүс буулгана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “SpaceX” компанийн Starship сансрын хөлөг таван жил зургаан сарын дотор Ангараг гараг руу хүнтэй нисэж магадгүй хэмээсэн байна.  

Түүний товлосон цаг хугацаа өөрчлөгдсөн удаатай. Өмнө нь ноён Маск “SpaceX” компани 2022 онд Ангараг руу багаж материал тээвэрлэсэн ачааны хөлөг нисгэж үүнээс хоёр жилийн дараа хүн нисгэнэ гэж байсан юм.

Харин өнгөрсөн аравдугаар сард тэрбээр 2024 онд “Starship” хөлөг хүнгүй нислэг үйлдэх боломж бага байгаа гэсэн. Харин арван хоёрдугаар сард түүний “SpaceX” компани 2024 онд хүнгүй нислэг үйлдээд 2026 онд хүн нисгэнэ гэдэгт маш итгэлтэй байгаа хэмээж байжээ.

Тэгвэл зарим мэргэжилтнүүд “SpaceX” компани зорилгодоо хүрэхийн тулд дахиад хэдэн жил шаардлагатай гэж бодож байгаа аж.

Сансрын салбарын мэргэжилтэн Грег Автри “Insider” сайтад ярилцлага өгөхдөө Маск Ангараг гараг руу очно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Гэхдээ Автри түүнийг 2029 юм уу 2031 онд НАСА-тай хамтарч эсвэл өөрийн чадлаар очно хэмээн бодож байгаа аж.

Ангараг дэлхийтэй нэг шугамд орох үед Улаан нүдэн гараг руу нисэх хамгийн тохиромжтой нөхцөл бүрддэг юм. Энэ нь 26 сар тутамд нэг удаа тохиолддог боловч Автрийн хэлснээр бол сансрын хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд их хэмжээний сорилт тулгардаг бөгөөд товлосон цагтаа болох нь ховор үзэгдэл аж.

Эх сурвалж: Business Insider

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button