ДЭЛХИЙСПОРТ

Өмнөд Солонгосын гар бөмбөгийн холбоо ОХУ-ын дасгалжуулагчийн эсрэг гомдол гаргажээ

Өмнөд Солонгосын гар бөмбөгийн холбоо ОХУ-ын эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагчийн гаргасан үйлдлийг эсэргүүцэн гомдол гаргаснаа өнөөдөр мэдэгджээ.

Гомдлыг Олон улсын Гар Бөмбөгийн Холбоо FIVB болон Оросын Гар Бөмбөгийн Холбоонд илгээсэн байна. Өнгөрсөн Ням гарагт хоёр орны шигшээ багууд Калининград хотод Токио 2020 олимпийн наадамд өрсөлдөх эрхийн төлөө тоглосон юм.

Тэмцээнд Өмнөд Солонгосын баг талбайн эздэд 3:2 харьцаатай хожигджээ. Үр дүнд нь ОХУ-ын шигшээ Токио 2020 наадамд оролцохоор шалгарсан юм.

Тэмцээний дараа ялалтын баяраа тэмдэглэхдээ Оросын шигшээ багийн туслах дасгалжуулагч, Италид төрсөн Сержио Бузато нүдээ жартайлгаж зургаа авхуулжээ.

Энэ нь зүүн Азийн монгол төрхтнүүдийг доромжилсон утгатай үйлдэл гэнэ.

2017 онд Өмнөд Солонгосын багтай хийсэн нөхөрсөг тэмцээний үеэр Колумбийн хөлбөмбөгчин Эдвин Кардона мөн ийм дохио зангаа үзүүлж, дараа нь FIFA-гаас сануулга авч байжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button