НИЙГЭМ

32-84 насны найман хүн нас барж, нийт нас баралтын тоо 110 боллоо

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Сүүлийн 24 цагт 1356 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тоо 35.979 болжээ.

Зөөвөрлөгдсөн тохиолдлууд нь дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор Энэтхэг улсаас ирсэн Монгол улсын нэг иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Казазстан улсаас ирсэн Монгол улсын 8 иргэн, дөрөвдүгээр сарын 23-нд Энэтхэг улсаас ирсэн Монгол улсын 19 иргэн гээд нийт 28 хүн зөөвөрлөгдсөн. Дотоодын 1328 халдвараас 138 нь орон нутагт бүртгэгдлээ. Ковид 19-ын халдвараар 8 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 110 боллоо . Үүнийг задалбал:

  • 61 настай эмэгтэй,
  • 69 настай эмэгтэй,
  • 73 настай эмэгтэй,
  • 48 настай эрэгтэй,
  • 64 настай эрэгтэй,
  • 59 настай эрэгтэй,
  • 32 настай эрэгтэй,
  • 84 настай эмэгтэй бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

ШУУД ҮЗЭХ:

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button