Нийгмийн

Гэрээсээ шууд эрчимт эмчилгээний тасаг руу ирэх иргэдийн тоо нэмэгдэж байна

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тус яамны газрын дарга Б.Буянтогтох:

"Сүүлийн 24 цагийн байдлаар маш хүнд өвчтөний тоо 112 боллоо. Хөнгөнөөс хүнд, хүндэвтэр рүү шилжих тохиолдлууд их байна. Ялангуяа гэрээсээ шууд эрчимт эмчилгээний тасаг руу ирэх иргэдэд эмчилгээ хийх боломж, хугацаа бага. Одоогоор 4000 өвчтөн эмчилгээ үйлчилгээ авч байна. Цаашид орны тоог нэмэхээр ажиллаж байгаа. Нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт эмнэл зүйн тандалтын баг ажиллаж байна. Өмнө нь зөвхөн ХӨСҮТ-д энэ баг байв. Харин одоо нийслэлд 30 эмнэлэг ковидийн эсрэг эмчилгээ хийж байна. Цар тахлын эсрэг баримтлах хамгийн гол тактик нь өвдөхгүй байх. 200 эрчимт эмчилгээний орыг нэмэлтээр гарган, эмчилгээ хийж байна. Вирусийн эсрэг эмээр ЭМЯ эмнэлгүүдийг хангаж байна. Эмийн хомстол үүсээгүй” гэв.

Орон нутагт одоогоор 3000 ор дэлгэжээ. 7700 ор дэлгэхээр төлөвлөж, бэлтгэл хангасан байна.       

О.ЭНЭРЭЛ      

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Наад хэлээд анхааруулаад байхад ойлгодоггүй, хариуцлагагүй, хотын захаар гэр хороололд байга хөдөөнөөс золбин ардчиллын гайгаар шилжиж ирсэн малнуудаа зайлуулаач.

Холбоотой мэдээ

Back to top button