УЛС ТӨР
ДЭЭД ШҮҮХ: МАХН-ыг татан буулгаж, АН-ын маргааныг дахин буцаав
Өнөөдөр /2021.05.24/ УДШ-ийн нийт шүүгчийн хуралдаан боллоо. Үүгээр хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор МАН, АН-д холбогдох хүсэлтүүд багтсан юм.
Тухайлбал, МАН-ын дүрэмдээ өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг УДШ хүлээн авсан байна. Уг дүрмийн өөрчлөлтийн агуулга нь МАХН-ын татан буулгаж, МАН-д нэгтгэх тухай байсан юм. Үүгээр МАХН гэдэг нам бүртгэлээс хасагдаж, бүтэц бүрэлдэхүүн нь МАН-д албан ёсоор нийллээ.
Түүнчлэн АН-ын маргааны асуудлыг хэлэлцсэн. Тодруулах юм бол нэг талаас М.Тулгат, нөгөө талаас О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгүүлэх гэсэн давхар хүсэлтийн алиныг ч хүлээж авах боломжгүй гэж үзжээ. Өмнө нь мөн ийм шийдвэр гаргаж, намыг дотоод асуудлаа өөрсдөө цэгцэлсэн нь зүй гэсэн өнцгөөр хандаж байсан юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.