Түгээмэл хөгжлийн төв ТББ-ын тэргүүн Ч.Ундрах Ерөнхий сайдад зөвлөнө

Засгийн газрын хураалдаан үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хуралдаанаас гарсан дөрвөн шийдвэрийг хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяаг танилцуулсан. /Тус шийдвэрийг энд дарж уншина уу. /
Тэрбээр энэ үеэрээ “Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 111 дүгээр зүйлд заасанчлан 25 ба түүнээс дээш ажилчинтай албан байгууллагууд заавал нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон одой иргэнийг ажиллуулах заалт байдаг. Энэ заалтыг биелүүлээгүй бол тухайн ААН, байгууллага төлбөр хураамж төлдөг. Энэ заалтыг биелүүлэхийг хувийн хэвшлүүдэд уриалж Ерөнхий сайдын ажлын албанд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс орон тооны бус зөвлөхөөр томилохоор боллоо. Чулуундаваагийн Ундрахбаяр хэмээх залууг Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилохоор болсон” гэлээ.
Ч.Ундрах нь Түгээмэл хөгжлийн төв ТББ-ын тэргүүнээр ажилладаг юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.