ДЭЛХИЙНийгмийн

NASA: Нэгэн зэрэг гурван газарт гал түймэр асч эхлэв

NASA-гийн хиймэл дагуулаас авсан зургуудаас харвал,  Израйлийн Иерусалим хотын ойд түймэр нэгэн зэрэг гурван газарт дөрөв дөрвөн км-ийн зайд асч эхэлсэн байна.

Түймэр /2021.08.19/ үдээс хойш гурван цагт асчээ. Гэрэл зургуудаас үзэхэд, гал түймэр нэгэн зэрэг гурван газарт буюу тодруулбал, Бейт Меир суурингийн ойролцоо, Шоева болон Рамат Разиэлийн хооронд, мөн Гиват Яарим гэх газрын хооронд гарч эхэлсэн байна.

Хамгийн хачирхалтйа нь, дээрхи гурван голомт хоорондоо ямар нэгэн сэжүүрээр холбогдоогүй, өөрөөр хэлбэл бие биенээсээ хамааралгүйгээр дүрэлзэн асч эхэлсэн нь зургаас харагдаж байгаа юм.

Гал түймэртэй тэмцэх хэлтсээс хийсэн мөрдөн шалгах багийнхан түймрийг санаатай үйлдэл хэмээн таамаглаж байгаа юм. Бейт Меир дүүрэг орчмын түймэр эгц налуу газраас асч эхэлсэн аж. Тус бүс нутгаар аялж байсан жуулчид гал алдсан байх гэсэн таамаг магадлалын хувьд тун бага. Учир нь, хүн, машин тэрэг ховор тохиолдолд зорчдог юм байна.

Цагдаа нар гал асч эхэлсэн газрын ойролцоо шалгалт хийж эхэлсэн ба тэд эхний ээлжинд ухаалаг гар утасны дугаарыг тогтоохоор ажиллаж байна.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Propecia
Propecia

Amoxicillin Sunlight Exposure

Cialis
Cialis

Amoxicillin Generique Suisse

Viagra
Viagra

Definicionpatente De Propecia

Lasix
Lasix

Propecia Svizzera Vendita

Priligy
Priligy

Achat Cialis Paris

Prednisone
Prednisone

Prescription For Amoxicillin

plaquenil buy
plaquenil buy

Viagra Pfizer Pas Cher En Quimper

Холбоотой мэдээ

Back to top button