ДЭЛХИЙ
Сэтгүүлч бүсгүй дээд амжилт шинэчлэх гэж оролдоод амиа алджээ

АНУ-ын телевизийн хөтлөгч, автомашины уралдаанч Жесси Комбс хурдны дээд амжилт тогтоох гэж байгаад амиа алджээ. Эл харамсалтай осол энэ сарын 27-нд Орегон мужийн Алвордын цөлд гарсан гэнэ. Ж.Комбс тийрэлтэт машинаар цагт 996 км хурдалж, 1996 онд К.Онилын тогтоосон дээд амжилтыг шинэчлэхийг оролдсон юм. Харамсалтай нь тэрбээр зорилгодоо хүрч чадалгүй, газар дээрээ амиа алджээ.

Б.ДАЛАЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.