
Английн Хунтайж Чарльз Шотландын Глазго хотноо зохион байгуулагдаж буй “СОР26” Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх чуулга уулзалт бол Дэлхийг аврах хамгийн сүүлчийн боломж гэж анхааруулав.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци “COP26”-д оролцогч талуудын 26 дахь удаагийн чуулга уулзалт аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 12-ны хооронд Шотландын Глазго хотноо болж байна.
Чуулганд Дэлхийн удирдагчид, шинжээчид, идэвхтнүүд зэрэг 200 орчим орны төлөөлөгчид оролцож байгаа юм. Чуулганы үеэр тэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, нүүрсхүчлийн хийг саармагжуулах асуудлаар хэд хэдэн баримт бичгийг батлахаар төлөвлөсөн.

“Шууд утгаар нь авч үзвэл энэ бол хүн төрөлхтний хувьд хамгийн сүүлчийн боломж. Бид сайхан үгсээ сайхан үйлдэл болгон хувиргах ёстой. Уур амьсгалын өөрчлөлтийн асар том байдал хүмүүсийн ярианд, тодруулбал зурагтны мэдээнээс гарч эхлээд зочны өрөө хүртэл л давалгаалж байна. Хүн төрөлхтний ирээдүй мөн байгаль дэлхий өөрөө их эрсдэлд ороод байна” гэж хунтайж Чарльз мэдэгдлээ.
Улс орнууд хагарал хуваагдлыг хойш нь тавьж, байгаль дэлхийг сэргээн босгох, Дэлхийн эдийн засгийг тогтвортой ногоон хөгжлийн зам руу оруулж, улмаар эх Дэлхийгээ аврах энэхүү онцгой боломжийг ашиглах цаг нь ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Жил бүр агаарын температурыг 1.5 градусаар бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгохын тулд хэдэн их наяд америк долларын хөрөнгө оруулалт шаардлагатай ч Засгийн газарт тийм хэмжээний хөрөнгө мөнгө байхгүй тул төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж хунтайж Чарльз нэмж онцоллоо.
Хунтайж Чарльз 2011 оноос хойш Дэлхийн Байгаль Хамгаалах Сан /WWF/-гийн Их Британийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа билээ.
(Эх сурвалж: Metro.co.uk)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уул нь улс бүрийн шилдэг эрдэмтэн докторууд уулзаад зөвшилц�##�д хүрвэл