ЭДИЙН ЗАСАГ

Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооны ажиллах хүчний судалгааны 2021 оны гуравдугаар улирлын дүнгээр улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна.

Ажиллах хүчний 1.1 (92.6 хувь) сая нь ажиллагчид байна. Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 40.1 (3.4 хувь) мянгаар буурч, өмнөх улирлаас 30.2 (2.7 хувь) мянгаар өссөн байна. Улсын хэмжээнд 15, түүнээс дээш насны хүн амын 893.8 (42.1 хувь) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Тэдгээрийн 54.2 (6.1 хувь) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтын 54.2 (35.3хувь) мянга нь боломжит ажиллах хүч, 90.9 (59.3 хувь) мянга нь ажилгүй хүн, 8.3 (5.4хувь) мянга нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеэс 5.9 (3.7 хувь) мянгаар, өмнөх улирлаас 22.5 (12.8 хувь) мянган хүнээр буурсан байна. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 1.7 (1.8 хувь) мянгаар, өмнөх улирлаас 10.4 (10.3 хувь) мянгаар буурсан байна. Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 15-24 насны бүлэгт 8.3 мянгаар, өмнөх улирлаас 25-39 насны бүлэгт 9.7 мянгаар, 45-54 насны бүлэгт 5.2 мянгаар тус тус буурчээ.

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 8.4 (13.4 хувь) мянгаар, өмнөх улирлаас 17.6 (24.6хувь) мянгаар буурсан байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс буурахад 15-24 насны бүлэгт 2.0 мянгаар, 40-69 насны бүлэгт 12.7 мянгаар, өмнөх улирлаас буурахад 15-24 насны бүлэгт 10.6 мянгаар, 45-64 насны бүлэгт 12.3 мянгаар тус тус буурсан нь нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
Жонхуун сэтгэлгээг үтэр түргэн зогсоох
11 сар 17, 2021 14:16

Андуураад нэмэгдсэнийг нь хасагдсан гэчихсэн байх аа. Хар ухаанаар бодоход өсөх учир байна уу? ккк Ковидын хөл хорио,хил га�##�ийн байдлаас үүдэж өчнөө олон аж ахуй ха�##�гаа барьлаа гэж бичдэг ш дээ.

Холбоотой мэдээ

Back to top button