УЛС ТӨР

С.Одонтуяа: Эрчим хүчнийхэн лобби хийхдээ муу байна, зориггүй байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2021.11.23/ ээлжит хурлаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Эрчим хүчний салбарынхан бэрхшээл зовлонгоо ярилаа. Салбарын сайн тал гэвэл мэргэжлийн түвшинд маш сайн мэдэж байна. Гэхдээ Ардчилсан намын бүлгийн зүгээс арга барилаа өөрчлөөчээ гэдэг саналыг тавьсан. Сайд нь лобби хийхдээ муу байна, зориггүй байна. Төсөв батлахаас өмнө гол бэрхшээлүүдээ ярихгүй бол. Өнөөдөр эрчим хүчний сайд маш ноцтой түвшинд хүрсэн, хэзээ мөдгүй зогсох магадлалтай гэж хэлсэн. Ачааллаа даахгүй байна, өртэй байна, хөрөнгө оруулалтууд орж ирэхгүй байна гэхчлэн хүндрэлтэй зүйлээ илэн далангүй ярьсан. Улсын төсөвт мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө, музейд зарж байна. Гэтэл яагаад доголдсон үүссн эрчим хүчний салбартаа олигтой хөрөнгө хуваарилахгүй байна вэ. Үүнийг сөрөг хүчинтэй хамтарч хийх хэрэгтэй гэж бид хэлсэн хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
dsn
dsn

uchnuun terbumaar barij bui shavar hushuuguu bolij unuudurtuu suirliin hemjeend hurch bolzoshgui bgaa maliinhaa uvchlultiig darhad zoriulvol daraa n heden ch barimal bosgoj boloh mungu ayndaa orood l irne shuudee!!

Холбоотой мэдээ

Back to top button