УЛС ТӨР

Б.Мөнхтамир: Зорчигчдын тийзний үнийн дийлэнх хувийг онгоцны түрээсийн зардал эзэлж байна

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нараас “МИАТ хувьцаат компанийн үйл ажиллагааны талаар тавьсан” асуултын хариуг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Үнэ өндөр байгаа бол үйлчилгээ яг адилхан байх ёстой. Өнөөдөр манайхтай үнэ ханш нь яг адилхан хэрнээ үйлчилгээ нь маш сайн гадаадын авиа компаниуд бий. Нүхт тур гэх хоол нийлүүлдэг компани хэдэн жил явлаа. Гэтэл яагаад чанарыг нь сайжруулах тал дээр анхаарч болдоггүй юм бэ. Шатгаан нь хаана байгаад байна вэ. Үнэнийг хэлэхэд өнөөдөр маш өндөр үнэтэй байгаа хэрнээ үйлчилгээ муу байгаад иргэд бухимддаг. Үүнд тодорхой хариулт өгөөч. МИАТ компанийн гадаадын төлөөлөгчийн газрын хүмүүсийг хэрхэн яаж сонгосон бэ. Бид үнэдэсний агаарын тээврээ чанар үйлчилгээ сайтай нэр хүндтэй байгаасай гэсэн үүднээс энэ асуудлыг хөндөж тавьж байгаа юм” хэмээн асуулаа

МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир: Үйлчилгээний чанарын асуудал дээр тантай 100 хувь санал нэг байна. Реформ хийнэ гэдэг зөвхөн компанийн засаглалын асуудал биш давхар үйлчилгээний асуудал. Зорчигчдийн төлж байгаа төлбөрийн хэмжээнд таарсан үйлчилгээг үзүүлэх реформыг явуулж байгаа. Онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаа хүмүүсийн сонгон шалгаруулалтыг адистатчлахаар ирэх оны төлөвлөгөөнд оруулсан. IQ гэхээсээ илүү EQ буюу харилцааны чанарыг чухалчилж үзээд үйлчүүлэгчдээс сэтгэл зүйн тест авахаар төлөвлөж байна. Үйлчилгээний ажилтан байхааар хүн мөн үү гэдэг асуудлаар. Энэ мэтчлэн нарийвчилсан асуудлуудыг зохион байгуулж байна. МИАТ-ын үндсэн чиглэлийн нислэгүүдэд үнийн хямдралыг зорчигчдод гаргая гэдэг асуудал яригдаж байгаа. Зорчигчдийн тийзний үнийн дийлэнх хувийг онгоцны түрээсийн зардал эзэлж байгаа. Иймд онгоцны түрээсийн зардлыг бууруулбал тийзний үнэ цаашид буурах юм байна гэдэг бодлогоор тооцоо хийж байгаа. Урьдчилсан тооцоогоор 27-31 хувийн хөнгөлөлтийг 2021 оны тариф дээр гаргаж ирж байгаа” хэмээн хариуллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Dr. louis
Dr. louis

Та бөөрөө зармаар байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Өнөөдөр бидэнтэй [email protected]                                                                                       боломжтой үнэ цэнийг санал болгох болно                     Манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул танд санал болгох болно.
Имэйл: [email protected]
WhatsApp: +60166647826
Үнэ: $650,000 доллар

Холбоотой мэдээ

Back to top button