ДЭЛХИЙНИЙГЭМЭнтертайнмент

Рита Ора: Эмэгтэй хүн заавал хүүхэд төрүүлэх ёстой гэж далд ухамсартаа өөрийгөө дарамталдаг

Британийн дуучин бүсгүй Рита Ора том гэр бүлтэй болохыг мөрөөддөг. Түүний хэлснээр, ээж болохоор олон жилийн турш бэлдэж байгаа аж.

Сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Рита Ора өндгөвчөө хөлдөөхөөр шийдсэн гэв. Эмэгтэйчүүд үр хүүхэд төрүүлж, амьдрал бэлэглэх нь тэдний үүрэг гэж өөрийгөө ятгаж, далд ухамсартаа өөрийгөө дарамталдаг гэж дуучин үзэл бодлоо илэрхийлэв.

Тэрээр анх 24 настайдаа өндгөвчөө хөлдөөх шийдвэрээ гаргаж, 27 насандаа эмнэлэгт хандсан юм. Ора ирээдүйд ээж болох талаар санаа зовохгүй байхын тулд ийм алхам хийсэн гэдэг. Гэсэн ч, дуучин хувийн амьдралаа нууцлах ёстой гэв.

Рита Орагийн ээж хөхний хорт хавдартай гэж оношлогдсон тул  эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон ба Рита ээжийнхээ өвчнийг олж мэдээд гүн цочролд орж, 15 жилийн өмнөөс сэтгэцэд нь өөрчлөлт орсон тул эрүүл мэндтэйгээ тэмцэж эхэлсэн.

(Эх сурвалж: Terrnews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Naina
Naina

Өндгөвчөө хөлдөөхөөр чинь бүсэлхийнээс доош хөлдүү хүйтэн явж байх хэрэг үү. Өндгөн эс хөлдөөх тухай ярьсан байх л даа. Аятайхан зөв орчуулж чадахгүй бол иймэрхүү мэдээ бүү тавьж бай

Зочин
Зочин

Өндгөн эсээ гээч ээ

Back to top button