НИЙГЭМ

Үнэгүй кофе, малын жүчээтэй “МАЛЧИН” зочид буудал

Архангай аймагт үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа “Малчин” зочид буудлын маркетингийн менежер Э.Анхбаяртай товч ярилцлаа.

- Танай пээжид нийтлэгдсэн “Хурдан удмын адуу тээвэрлэж яваа хүмүүсийн анхааралд” пост л анхаарал татлаа. Магадгүй, уяачдад зориулсан буудал ч юмшиг санагдлаа. Танилцуулаач?

-Манай “Малчин” зочид буудал 11 дүгээр сарын 25-нд нээлтээ хийсэн. “Малчин” зочид буудал  Архангай аймгийн төвд, төв зам дагуу Цагаан даваа давахын наана байрладаг. Улаанбаатар хотоос 500 км зайд байрладаг. Постын тухайд бид үйлчлүүлэгч бүртээ хандсан постууд оруулдаг. Манай үйлчлүүлэгчид дотоодын жуулчид, малчид,  орон нутгийн зорчигчид, жолооч гээд маш олон хүмүүс байгаа. Жишээ нь бид Улаанбаатар хотоос гарсан баруун аймгуудын тээвэрчид Архангай дээр ихэвчлэн орой ирж таардаг. Тийм учраас 12 дугаар сарыг дуустал 20-07 цагийн хооронд жолооч нартаа үнэгүй кофе өгч байгаа. Мөн хурдан удмын морь ч юмуу мал тээвэрлэж яваа хүмүүс манай жүчээнд малаа хашаад өвс, ус өгөөд өөрсдөө буудалдаа тайван тохитой амарч болно. Яагаад “Малчин” гэж нэрлэсэн бэ гэхээр малчдад тулгамддаг асуудлуудыг шийдсэн гэхэд болно. Малаа хашчихна, өвс ус нь бэлэн. Малын эмийн сантай.  

-Хостел гэдгийг тодруулбал...?

-Ор түрээслэх үйлчилгээ. Манай хоёрдугаар давхар ороо түрээсэлдэг. 2-3 ортой өрөө байлаа гэхэд өрөөгөөр нь авах шаардлагагүй зөвхөн нэг орыг нь 35 мянган төгрөгөөр авч болно. Үйлчлүүлэгчид энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Хостел өрөө нийтийн угаалгын өрөө, бие засах газартай.

-Өөр онцлог давуу тал гэвэл?

-Манай гэр бүлийн өрөөнүүд  дотороо гал  тогоотой. Рестораны онцлог нь мах, хүнсний ногоо гарал үүсэл тодорхой олон гар дамжаагүй баталгаатай хүнс хэрэглэдэг. Өөрсдөө жижиг гахайн фермтэй болохоор махаа тэндээсээ бэлддэг. Шууд гаднаасаа ордог үнэ төлбөргүй нийтийн бие засах газартай. Нэг давхартаа конвиненс дэлгүүртэй. Манай дэлгүүрээс ресторанаас бэлтгэж савласан төрөл бүрийн хоолыг аваад өөрсдөө халаагаад идэх боломжтой. Халуун ус, цай, хоолоор өөртөө үйлчлэх боломжтой гэсэн үг.   Өрөөнүүд минимал буюу энгийн тохижилттой. Өрөөнүүдийн тавилгын ихэнхийг нь манай мужаан өөрөө хийсэн.  Өрөөнүүд тав тухтай, тохилог.

-Мал тээвэрлэгддэг гол зам уу?

-Сүүлийн үед адуу тээвэр маш их болсон. Аймгийн төв дээр мал ачаад ч юмуу, туугаад явж байгаа хүмүүс амарч тухлахад хэцүү байсан. “Малчин” зочид буудал энэ асуудлыг цогцоор нь шийдэж өгсөн. Дотоодын аялал жуулчлал ковидтой холбоотойгоор өссөн. Амарч аялж яваа хүмүүст шаардлагатай үйлчилгээг цогцоор нь шийдсэн гэж ойлгож болно, “Малчин” зочид буудлыг. Нэмж хэлэхэд бид зөвхөн хэрэглэгчийнхээ хэрэгцээг хангаад зогсохгүй тууж ачиж яваа малд нь хэрэгтэй үйлчилгээг санал болгож буйгаараа онцлогтой юмаа. 

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
12 сар 14, 2021 09:43

жижиг дунд үйлдвэр барьж нутгийн иргэдээ ажилтай орлоготой болгомоор байгаа юмдаа. Бууд�##�аас их юм байдаггүй биз дээ. Ядуухан сэтгэх юмдаа

зочин
зочин
12 сар 14, 2021 10:31

М�##�гүй хотынхон ч яахавдээ ууж идэх хонох өнжихөөр л бууд�##� олон байгаашдээ. м�##� ачиж яваа, м�##�тай хүмүүст чинь бас ийм үйлчилгээтэй газар хэрэгтэй байх нь бол зөв л санагдаж байна

Zochin
Zochin
12 сар 14, 2021 18:26

Shiidel ni shineleg goy bnaa

Холбоотой мэдээ

Back to top button