Нийгмийн
		
	
	
"Алдарт эх" одонгийн материал авч эхэллээ
						“Алдарт эх”-ийн I, II одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл авч байна. Иймд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм.
Үүнд:
- Иргэний үнэмлэх,
 - хүүхдийн төрсний гэрчилгээ, тэдгээрийн батлуулсан хуулбар,
 - насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар,
 - хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
 - “Алдарт эх”одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл, I, II одон-ийн хуулбар, 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ.
 
Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд “Алдарт эх”-ий мянга, “Алдарт эх”-ийн I одонгийн 200 мянга, II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж.
				







	            
	            
	            
	            
	            
	            



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.