Нийгмийн

ШШГЕГ: Хоригдогч Э.Бат-Үүл гэр бүлтэйгээ захидлаар харилцаж байгаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс Э.Бат-Үүлтэй холбоотой асуудалд тайлбар өгсөн байна.

Уг мэдээлэлд “Хотын дарга асан Э.Бат-Үүлийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг прокуророос дахин хоригложээ гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тус мэдээнд Э.Бат-Үүлийн хүүдээ бичсэн захидал болон Орос, Украины талаарх нийтлэлийг хориглосон талаар бичсэн байна.

Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар хоригдогчийн захидал харилцаа, хэвлэн нийтлэх асуудал зохицуулагддаг бөгөөд тус хуульд өөрт хамааралгүй бусад асуудлын талаар хэвлэн нийтлэх, захидал илгээхийг хориглосон байдаг бол өөрт хамааралтай асуудлаар гэр бүлтэйгээ захидлаар харилцах эрх нь нээлттэй байдаг. Э.Бат-Үүлийн тухайд хууль журмын хүрээнд гэр бүлтэйгээ захидлаар харилцаж байгаа бөгөөд энэ асуудалд Прокурорын байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар нэгэн хориг саад тавьж, захидал харилцаагаар харьцах эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Сүүлийн үед сошиал орчинд дээрх асуудлын талаар бодит бус мэдээлэл гарч байна гэдгийг тодотгоё" гэжээ.

Эх сурвалж: ШШГЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ATG
ATG

Bvgdiin horigloson deer abilgach hulgaich ene metiin yumnuud mongoloor neg bna bvgdiin barij horioch yadaj ul hugjij ard tvmenii amidral deeshlene shdee

Зочин
Зочин

баатар хүн чинь украин явж байлдах нь зөв шүү тэр улсын баатар болчихож магадгүй шүү дээ бас

Зочин
Зочин

Гэр бүлтэй нь уулзуулж бай. Хүн алж хүрээ талаа юу. Ардынхаа төлөө л явж байсан хүншүүдээ

Зочин
Зочин

Манай баатар царай өнгө зүс сайхан харагдаж байна.

Зочин
Зочин

Шоронд хийгээд байхад хүмүүжихгүй, Украйничуудад яахыг нь заагаад байдаг хүнийг хүссэн Украйнд нь аваачиж, Оросын бууны бай болгох хэрэгтэй. Манай баатар даанч дэлбэрэлтийн доргилт, дууг сонсоод л айн чичирч, өмдөндө бааж Улсын баатар цолыг гутаах байх даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

улам салга блншдээ ккк

Зочин
Зочин

uhsen baasnii baatar salga zunug hulgaich

Зочин
Зочин

Бат-Үүл сайн хүн нэгийг бодож байгаа.Би ч гэсэн эх орны төлөө зүтгэх хүүгээ хөрөнгөгүй үлдээвэл хэн хүүг маань сонсох билээ.

Холбоотой мэдээ

Back to top button