ДЭЛХИЙ

“Tesla” компани энэ сард Шанхай, Берлин дэх үйлдвэрлэлээ зогсооно

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани энэ сарын эхний хоёр долоо хоногт багтаан БНХАУ-ын Шанхай дахь харъяа үйлдвэрийнхээ “Model Y” загварын угсрах үйлдвэрлэлийн ихээхэн хэсгийг зогсоох болсныг “Блүүмберг” /Bloomberg/ агентлаг эх сурвалжаас эш татан мэдээллээ.

Агентлагийн мэдээлснээр, долоодугаар сарын 18-наас эхлэн “Model 3” загварын үйлдвэрлэлийн явцыг 20 хоногоор түр зогсоох аж.

Үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхийн тулд шинэчлэлийг наймдугаар сарын эхээр дуусгах төлөвлөгөөтэй байна. Германы “TeslaMag” сайтын мэдээлснээр, Элон Маскын компани Берлин хотын ойролцоох үйлдвэрийн ажиллагааг долоодугаар сарын 11-нээс эхлэн хоёр долоо хоногийн турш түр зогсооно хэмээн мэдэгдэв.

Харин, үйлдвэрлэлийн гарцыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн талаар нэрээ нууцласан эх сурвалж мэдээлсэн байна. “Tesla” компанийн хувьцааны ханш 36 хувиар доошлоод байгаа юм.

Эх сурвалж: Bloomberg

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button