ХЭРЭГ ҮҮСГЭЛЭЭ: "Эрдэнэ Монгол"-ын лицензийг цуцлах нэхэмжлэлийг шүүх үндэслэлтэй гэж үзжээ

Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Эрдэнэ Монгол” ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт “Баян хөндий” алтны ордын лиценз эзэмшиж байгаа. Тодруулбал, тус компани 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан байдаг.
“Эрдэнэ Монгол” ХХК-д Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа нэр холбогдож, анхаарал татдаг. Тэр Захиргааны ерөнхий захирлын албыг тус компанид хашиж байна.
Тэгвэл, “Амьд хууль төв” ТББ-аас “Эрдэнэ Монгол”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах агуулгаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Харин нэхэмжлэлийг АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан бөгөөд шүүх үндэслэлтэй гэж үзэн хэлэлцэхээр болсон байна. Түүнчлэн “Эрдэнэ Монгол” ХХК-ийг маргаанд гуравдагч тал болгон оролцуулахаар шийдвэрлэжээ.
Дэлгэрэнгүй тайлбарлавал, 2022.05.04-нд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнийн захирамж гарсан байна. Захирамжаар:
- “Эрдэнэ Монгол” ХХК-ийн эзэмшдэг МҮ-021444 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нэхэмжлэлийн дагуу АМГТГ-ын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст захиргааны хэрэг үүсгэжээ.
Улмаар “Эрдэнэ Монгол” ХХК-ийг маргаанд гуравдагч талын байр сууриан оролцуулахаар шийдвэрлэсэн талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Петер Акерли албан бичигтээ мэдэгдсэн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, АМГТГ-т холбогдуулан гаргасан тус нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Үндэслэлтэй” гэж үзэн, “Эрдэнэ Монгол” ХХК-ийг татан оролцуулж, хэрэг үүсгэн хэлэлцэж эхэлсэн байна.
Мэдээлэл өгөхөд, “Эрдэнэ Монгол” ХХК нь 2019 онд тус тусгай зөвшөөрлийг авахдаа:
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээ хавсаргаагүй байсан. Уг нь хуулийн дагуу энэ материалыг бүрдүүлж байж тусгай зөвшөөрөл авдаг.
- Нарийвчилсан үнэлгээний тайланг багийн ИТХ-аар хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд тусгай зөвшөөрөл олгогддог. Гэтэл хөл хориотой, багийн иргэд өөр өөр газар байсан үед ИТХ-ыг хуралдуулж, дэмжүүлсэн зэрэг анхаарал татах асуудлууд бий билээ.
Энэ талаарх өмнөх контентыг энд дарж уншина уу.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хулгайч Ерөнхийлөгч байсан гэхээр үнэхээр дампуу монгол юм даа.
багаа одоо бболноо чи дэндлээ
Энэ өвгөн дуугай царайлчихаад төр, түмэн олондоо гай болсон хувийн шуналтан байжээ. Үхсэн элийний төрийн тэргүүн асан энэ тэр, ядахдаа ичих булчирхайгүй хүн юм.
Энэ эмэгтэйд юу дутлаа гэж вэ? Эх орноо хайрлаач Б.Баярмаа, арай ч дээ.
Багабандийг оюу толгойгоос зайлуул
unen carailag emegtei bn
Энэ улс орны сонирхлоос давчихсан иргэдийн төлөөлөл, орон нутгийн удирдлагуудад хэзээ хариуцлага тооцдог болох вэ? Алдагдсан боломжийн өртгийг тэднээр төлүүлдэг хууль санаачлан батлуулъя.
Өрөвдөлтэй амьтан юм даа чи
Угаадаснаасаа чамд өгөх юм уу даа гөлөг минь
Шунал ихэдвэл шулам,титэм үгээ амьдралдаа хэрэгжүүлж,ядарсан олон түмэнд баялгаасаа тарааж өгч буян хийгээсэй,энэ шүгдэн гуай
БАГАБАНДИ гэгч шуналтанг зайлуулах болоогүй юм уу? ИХ гайтай, шуналтай хүн байна.
ОВОО Л ДОО. ГАЗАР НУТАГ МААНЬ ХОВДОГ ШУНАЛТНЫ ГАРТ БҮҮ ОРООСОЙ.
Заамарын уурхайгаа ухаад л байсан ханаж цаддагүй бирд вэ
bagaandi nerneesee het tom uma
канадууд 50тн алтыг зүгээр зөгөөд авчихсан .бид канадад ямар өртэй юм бэ?эдэнд хүчин зүтгэсэн л юм байна.эх орон дараа нь
Хойд Солонгостой адилхан болох нь. ТББ поп шантаажчид эх орноо хамгаалж буй мэт боловч эх орныхоо эрх ашгийн эсрэг Ким бацааны улсын араас явуулж буй хэрэг. Хайгуулын компаниуд Монгол улсын хүчин тагалдөр хуулийн дагуу тусгай зөвшөөрлөө авч хайгуул хийн ордоо олсон нь эргэлзээгүй. Энэ явуулгын ард улс төрчид дээрэм хийхээр шүлсээ гоожуулж байж мэднэ. Ордоо олоод хайгуулын ажлаа 20 гаран жил хийж байгаа энэ компанид халдаж байхаар эхнээсээ өгөхгүй байх нь яав. Гэрээгээ сайн хийгээд олборлолтоо хурдан явуулаа, байгал орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай явуулаа татвар ноогдол ашиг ийм томьёогоор гээд л болоо ш дээ.
Бичиг баримт дутуу бхад лиценз авна гэдэг нь авлига өгч авалцсаг нь тодорхой тусгай зөвшөөрлийг цуцалж холбогдох хүмүүсийг шалгаж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй
Шунал ихдвэл шулам болно.Бид газар шороогоо хайрлахгүй бол хэн ч хайрлахгүй
Нөгөө муу нэртэй боловч гашуун үнэнийг хэлдэг орилоо нөхрийн ачаар л энэ асуудалд анхаарал хандууллаа даа. Тэгжийгаад мартагнуулаад л хаяна даа.
шунал ихэдвэл шулам болно
Tiimee ene Bagabandig eruusuu shalgadaggui umeheer ih gaihaj bailaa. Yasin gartal sain shalgaa yavuulah gazarn yavuulah heregtei
33 vaa chj odoo heden liter blson bj magadgvi hamaagvi tomorvol hagraad 100 gramruu ochivoo
Өмхий гуйлгачид Эрдэнэ Монголоор оролдох юм бол мөнхийн ядуу заяандаа амьдраарай. Гадаадын хөрөнгө оруулалт гэж хуцахаа болих хэрэгтэй. Хууль дүрмийг чанд баримтлан ажлаа хийдэг ийм компанийг дээрэмдэх юм бол олон улсад шившигээ дэлгэнэ л дээ
Эрдэнэ Монголын хоолны шавхруу горилсон гөлөг минь үхлээ юу
Буруу аргаар олж байгаа эд хөрөнгөнөөсөө ядарсан ард олонд тарааж буян үлдээсэй,титэм гуай,шүгдэнгийн хорлол болж түмэнд гай тарихаа зогсоогооч