Ярилцлага

Оюутны төлөөлөл: Ахлах курсийнхэнд дотуур байр олддоггүй, сургуулиуд хүчин чадлаа нэм

Маргааш есдүгээр сарын 1. Хичээл, сургууль эхэлнэ. Гэвч сургуулийнхаа дотуур байранд багтаагүй оюутнууд хотоор “дүүрэн”. Т.Золзаяа, П.Цэлмэгсувд нар бол тэдгээр оюутнуудын төлөөлөл.

Хоёул их сургуулийн гуравдугаар ангийнх. Т.Золзаяа нь СУИС-д сэтгүүл зүйгээр,  П.Цэлмэгсувд МУИС-д улс төр судлалаар суралцдаг. Ахлах ангийн оюутнууд тул сургуулийнх нь дотуур байр нь авахгүй гэжээ. Иймд нэг нь халаасны өрөөнд, өнөөх нь найзуудтайгаа байр түрээсэлж буй. Тэд ийн ахлах ангийнх хэмээн “гадуурхагдаж”, дотуур байрны гадна үлдсэн оюутнуудаа төлөөлөн ярьж байна.

ВИДЕО:

Т.Золзаяа

"Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумынх. Аав минь жолооч, ээж маань группт байдаг. Хоёр жил айлын хажуу өрөө түрээсэлж суусан. Анх намайг хотод орж ирэхэд хажуу өрөөний нэг сарын түрээс 200-250 мянгатай байлаа. Хоёрдугаар курст орсон жил ковидоос шалтгаалж, бүх юмны үнэд өөрчлөлт орсон. Тэр жил айлын хажуу өрөөг 350 мянгаар түрээсэлж суусан. Харин одоо бол сарын 400 мянгын хажуу өрөөнд амьдарч байна. Гадуур байр хайсан хүмүүс их буй бололтой. Эрэлтээсээ шалтгаалаад үнэ нь нэмэгдчихээд байх шиг байна. Байрны эзэн өрөөгөө сулла гэсэн. Би одоо байр хайгаад л. Нийтийн байр, хажуу өрөө, дотуур байранд ч орох гэж үзлээ.

Бүтэн жилээр нь төлөөд сэтгэл амар дотуур байранд оръё гээд сургуулийнхаа дотуур байр руу очсон. Гэсэн ч 1-2 дугаар дамжааны оюутнуудаа авна. Цаана нь сул өрөө үлдвэл ахлах курсийн оюутнуудыг авна гэж байх юм.

Энэ жил сургалтын төлбөр, түрээсийн байрны үнэ галзуурсан тул оюутнууд арай хямдыг нь бодоод оюутны дотуур байранд орж байх шиг байна. Дөнгөж сая МУБИС-ийн өөр сургуулийн болон өөрийнхөө сургуулийн оюутнуудыг авдаг “Оюутны өргөө” рүү очиж уулзахад хөл гишгэх зайгүй, оюутнууд дугаарлачихсан зогсчихсон байна лээ. Манай СУИС-иас тэдэн оюутан авна гэсэн квот тогтоочихсон байгаа. Тэр квот нь дүүрээгүй тохиолдолд сургуулиасаа нэрээ илгээлгээд орж болно гэсэн.

Хамгийн аймаар нь байр түрээслэх гээд залгахаар, тэдээс өмнө гэртээ ирэх, тэдээс, тэдэн цагийн хооронд нойлын өрөөг ашиглах ёстой хэмээн цагийн хуваарь гаргаж байх жишээний. Мөн ганц бие үү, найз залуутай юу гэж хувь хүн рүү давшсан асуултууд их асууна. Зарын дагуу ярихад ийн асууж буй хүмүүсийн дийлэнх нь эрэгтэй хүн байх нь олонтоо. Их эвгүй. Эмэгтэй хүүхэд ямар ч хамаагүй айлын хажуу өрөө, нийтийн байранд орно гэдэг бол хэцүү, айдастай. Тэгж бодохоор оюутны байранд орчихмоор. Гэвч хүрэлцээ байхгүй гээд авахгүй.

Хүүхдүүд цэцэрлэгт сугалаагаар ордог байсан шиг хэн азтай нь, танилтай нь л дотуур байранд ордог болжээ.

Оюутнуудаа яаж амьдар гээд байгаа юм бол. Оюутны дотуур байрны гадаа үлдэж, түрээсийн байранд сар бүр халаасаа тэмтрүүлж, шаналцгаагаад л. Ахлах дамжааны оюутнуудаа чи өөрөө учраа олж гэж ялгаварлахгүйгээр уг нь бол дотуур байранд орох хүсэлтэй бүх оюутнуудаа авдаг баймаар. Оюутнууд бид түрээсийн мөнгөө хаанаас олох уу гэж санаа зовох зүйлгүйгээр суралцмаар байна.

П.Цэлмэгсувд

"Би Орхон аймгийнх. Аав маань гадаадад, ээж харин үйлчилгээний байгууллагад ажилладаг. Миний хувьд хоёр жил сургуулийнхаа дотуур байранд байсан. Ахлах курсийнхнийг дотуур байр авдаггүй тул найзуудтайгаа нийлээд байр түрээсэлж байгаа. Хажуу өрөө, нэг өрөө байр хайж үзсэн. Наймдугаар сарын эхээр хажуу өрөөний сарын түрээс 400-500 мянгатай байсан. Бас олон сараар нь барьцаа мөнгөтэй авна гэж байсан. Төлбөрийн уг нөхцөл нь оюутан хүнд шүү дээ. Иймд дөрвөн найзтайгаа нийлээд сарын 1.2 саяын түрээстэй гурван өрөө байранд орсон. Гайгүй байр олчихсон шүү, харин ч. Бид түрээсээ хоёр сараар нь, нэг сарын барьцаа мөнгөтэй өгсөн.

Хүндээ хуваагаад үзэхээр нэг хүн сарын 240 мянгыг төлөөд явахаар байгаа. Дотуур байранд байснаас бол өртөг нь өндөр гарч буй. Эцэг эхээсээ сар бүр мөнгө аваад байх хэцүү. Иймд сар бүр түрээсээ хугацаанд нь төлөхийн тулд ажил хийе гэсэн бодолтой байгаа. Гэхдээ сургуулиуд дотуур байрныхаа тоог нэмчихвэл оюутнууд бид ингэж халаасны өрөө, байр хайж мунгинахгүй. Жилийн төлбөрөө намар нэг мөр байрандаа төлж орчхоод, санаа амар хичээлээ хийдэг бол сайхан сан.


Сэтгүүлчийн тэмдэглэл: Энэ бол дотуур байранд орж чадаагүй, халаасны өрөөнөөс халаасны өрөө дамжин, түрээсийн байр хайн тийчгэнэж буй оюутан залуусын ердөө л хоёр нь. Дотуур байрны төлбөр, хоёр сарын түрээсийн байрны мөнгөтэй дүйнэ. Тэгэхээр оюутны дотуур байр руу орох нь оюутнуудад хэмнэлттэй.

Гэтэл сургуулиуд нэг жилд суралцаж буй оюутнуудынхаа 10 хувийг л дотуур байрандаа авах хэмжээнд байна. Өчигдөр хэд, хэдэн улсын сургууль руу утас цохиход улсын тодотголтой нэгэн сургуульд өнгөрсөн жил 2000 гаруй оюутан суралцсан, дотуур байр нь 220 оюутан авах хүчин чадалтай гэж байв.

Тус сургуульд суралцаж буй 2000 оюутны 1000 нь Улаанбаатарынх гэж бодъё. Тэгэхээр цаана нь буй орон нутгийн оюутнуудаас 220 нь дотуур байрандаа орох нь. Харин үлдсэн 780 оюутан амьдрах ямар нэгэн арга олох хэрэгтэй болно. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан жил бүр суралцаж буй оюутнуудынхаа ядаж 50 хувийг авах хэмжээнд дотуур байртай байх зохицуулалт, шийдлийг санаачилж болохгүй гэж үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 31, 2022 08:55

Ёстой хөндөх ёстой сэдвийн нэг шүү. Улс төрөөө буруутгах нь ч хаашаа юм гэхдэээ сургуулийн байрны хүрэлцээгүйн улмаас маш олон оюутнууд гадуур байр түрээслэн сург�##�тын төлбөр, байрны түрээс хоёрооо хичээлээс гадуур цагаар ажил хийн олж сурах цагтаа төвлөрөхгүй санхүүгийн хүнд байдлыг туулаад гардаг зарим нь дийлэхгүй сургуулиөн орхих үе ч гардаг

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:01

Ankhaarah estoi sedew shvvv iim asuudlaaas bolj mash olon huuhed surj chadhgvi surguulian orhin ireedvid ymar humuus tolowshij bii bolj bgag niigemeesee har

Зочин
Зочин
8 сар 31, 2022 09:08

сурах орчин болон санаа зовохгүй тухтай хичээлээ хийгээд суух т�##� дээр төр засаг болон эцэг эхчүүд нь маш сайн анхаармаар байна аа. Бидний ирээдүй улс төрийг минь авч явах хүмүүс шүү дээ

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:18

хүчин чадлаа нэмсэн хэрнээ дотуур байран дээрээ анхаарлааа хандуулдаггүй маш том асууд�##� шүү

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:44

HUUHDVVDIIIG SURAH ORCHNOOOR NI BUREN HANGAH HEREGTEI BNAAA ED NAR MIN IREEDUIN EXED SHVV DEE

Зочин
Зочин
8 сар 31, 2022 10:44

Tor zasag min ankhaaraad ogooorei. Manai uchralt gishuuun ugni iimerhuu zuil deer sain ajildagsan

Зочин
Зочин
8 сар 31, 2022 11:37

bairniii asuudal uneheeer hund shvvv ng surguuuli heden oyutan tai getel bairtai yu vgvi yu getel bairtai bailaa gehed heden huuhed baih bolomjtoi yu

Зочин
Зочин
8 сар 31, 2022 12:03

Сургуууль бүр байргүй, Байртай ч өөр сургуулийн оюутнууд авна эсвэл цөөхөн оюутанд хүрэлцэхээр гээд үнэхээр их асууд�##�

Холбоотой мэдээ

Back to top button