Нийгмийн

"Дижитал"-ын Эрка: Бид тоглолтоо цуцлахаар ярилцсан ч БНСУ-ын албаныхан шаардлагагүй гэсэн

Энэ сарын 28, 29, 30-ний өдрүүдэд "Тоонот” студи бүрэн бүрэлдэхүүнээрээ Бусан, Сөүл хотуудад тоглолтоо хийхээр төлөвлөж, зар мэдээллүүдээ түгээгээд байсан юм. Тэд 28, 29-ний өдрийн тоглолтуудаа амжилттай хийсэн.

29-ний орой буюу өнгөрсөн бямба гарагт БНСУ-ын Сөүл хот, Итэвон дүүрэгт нэгэн харамсалтай үйл явдал болсон юм. Тодруулан хэлэх юм бол, Хэллоуиний баяр тэмдэглэж байсан хүмүүс хэт их бөөгнөрч, шахцалдсанаас 151 хүний амь эрсэдсэн юм. БНСУ-д ийнхүү олон хүний амь эрсдэж, тус улсад арваннэгдүгээр сарын 5 хүртэл үндэсний эмгэнэлийн өдөр болгон зарлачихсан байхад 30-ний өдөр "Тоонот” студийг тоглолтоо хийлээ хэмээн олон нийт бухимдлаа илэрхийлсээр.

Тоглолтын бүрэлдэхүүнд яваа "Дижитал" хамтлагийн Г.Эрдэнэбилэг буюу Эрка үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Энэ сарын 29-ний болсон үйл явдалд бид харамсаж байгаа. Хүний амь эрстэхэд хөөрч баясаад байх хүн байхгүй байх. Бид 30-ний өдрийн тоглолтыг цуцлахаар хоорондоо ярилцсан. БНСУ-ынхаа хууль дүрмийг дагая хэмээн холбогдох байгууллагуудтай нь ярилцаж үзсэн. Онцгой, цагдаа гээд олон газраас мэдээлэл авахад "цуцал" гэж хориглоогүй. Арга хэмжээг зохион байгуулж буй солонгосын тал гашуудал зарлаж буй тул танай тоглолтыг зохион байгуулах боломжгүй болсон гэж хэлээгүй. Хэлсэн бол бид хүлээж авахад бэлэн байсан.

Төрийн, төрийн бус байгууллагууд цуцлах шаардлага байхгүй гэсэн тул нэгэнт зориод ирчихсэн юм чинь гээд бид сүүлийнхээ тоглолтыг хийсэн. Тоглолтод ирсэн монголчуудаасаа тоглолтыг цуцлаад бүгд тарах уу, тоглолтоо хийх үү хэмээн саналыг нь ч сонссон. Тоглолт эхлэхийн өмнө Монгол Улсын Элчин сайдын яамнаас зөвлөх гээд хүн ирсэн. Тайзан дээр гараад үг хэлсэн. Биднийг тоглолтын өмнө заналхийлээд гарсан" хэмээв.

Монголоос тус улсад суугаа Элчин сайдын яам харин дараах мэдэгдлийг гаргажээ.

"2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо. Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгөө хамт бөгөөд манай улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна" хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 31, 2022 10:32

мэдрэмжтэй байж тухайн улсын байр суурийг хүндэлмээр юм

Зочин
Зочин
10 сар 31, 2022 11:05

ЮУ ГЭЖ ЗАНАЛХИЙЛЭВ АЛНАА ХЯДНАА ГЭСЭН ҮҮ? ЯМАР АЙМААР ЮМ БЭ? ХҮНИЙ ГАЗАР ДЭМЖИЖ ТЭТГЭХИЙН ОРОНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙДАГ ЁСТОЙ ТАВИЛАН ЮМ ДАА.

зочин
зочин
10 сар 31, 2022 13:43

хаа явсан газраа монголчууд өлөн царайлах юм ядуу буурай орных гэдгээ харуулж гашууд�##� зар�##�цан байхад дуулж орилоод байхдаа яахав дээ

Холбоотой мэдээ

Back to top button