Мисс Б.Номин-Эрдэнэ "Miss International"-д эх орноо төлөөлөн оролцоно

"Miss International" тэмцээн арваннэгдүгээр сарын 30-нд Япон улсад болно. Энэхүү тэмцээнд манай улсаас мисс Б.Номин-Эрдэнэ оролцоно.
Түүний хувьд "Мiss Mongoliа 2022" тэмцээнд түрүүлж, тэргүүн мисс болсон юм. Мөн оюунлаг миссээр шалгарсан билээ.
Тэрбээр 2017 онд Франц улсын Парисын их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн. Англи, франц хэлтэй. Одоо NTN Channel телевизэд зочин хөтлөгчөөр ажиллаж, цаг агаарын мэдээ хүргэж буй юм.
Ташрамд сонирхуулахад, "Мiss Mongoliа 2022" амжилттай оролцож, дэд байр, гутгаар байр эзэлсэн хоёр мисс Монгол Улсаа төлөөлөн нэр хүндтэй олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа ажээ. Тодруулан хэлэх юм бол, дэд байр эзэлсэн Б. Хүслэн Малайз руу, гутгаар байр эзэлсэн Б.Сувданзаяа Солонгос руу эх орноо төлөөн тэмцээнд оролцохоор болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Номинэрдэнэ нь ямар хөгшин царайтай юм бэ Нархан хотхонд амьдардаг байсан охин мөн байна Ээж нь гэж Архичин хар авгай байдаг байсан даа