СПОРТ

Олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын ханатай болно

Монгол Улсад анх удаа олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын хана барих ажлыг Говь-Алтай аймгийн Тонхил суманд эхлүүллээ.

Авиралтын хана барих ажлыг уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн бор” клубынхэн санаачлан зохион байгуулж, ажлын гүйцэтгэлийг “Нягт холбоо” ХХК-ийн хамт олон хийж байна.

Олон улсын стандартад нийцсэн спорт авиралтын ханын шав тавих ёслолын үйл ажиллагаанд “Сутайн бор” клубын Ерөнхий захирал, уулын спортын мастер Х.Нямдоо, Тонхил сумын дунд сургуулийн захирал, уулын спортын мастер Д.Ганчулуун, уулын спортын мастер Л.Алтанцэцэг, уулын спортын I зэргийн тамирчин Б.Одмандах нарын төлөөлөл оролцжээ.

Энэхүү байгууламж нь олон улсын стандартад нийцсэн байх бөгөөд гурван ээлжээс бүрдэх юм байна. Эхний ээлжинд спорт авиралтын хурдны хос зам, техникийн авиралтын хана баригдах аж. Хоёрдугаар ээлжинд боулдрингийн хана, нэмэлт зарим тоноглол, тохижилтын ажил хийгдэх бол гуравдахь ээлжинд мөсөнд авиралтын хурд болон техникийн хана барихаар төлөвлөжээ.

Уулын спортын энэхүү төрөл нь “Токио 2020” олимпийн наадмын төрөлд албан ёсоор багтсан юм.


Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button