СПОРТ

“Азийн цом 2025” Монгол-Тайланд: Шүгэл дуугарахаас өмнө мэдвэл зохих зүйлс

Сагсанбөмбөгийн “Азийн цом 2025” тэмцээний урьдчилсан шатны D хэсгийн Монгол, Тайландын багийн тоглолт 18.30 цагаас болох гэж байгаа билээ. Eguur.mn энэхүү сорилго болон тоглолттой холбоотой мэдээллийг хүргэе.

“Азийн цом 2025” тэмцээнд 24 улсын шигшээ баг орох ёстойгоос чансаагаар тэргүүлэгч дараах 16 баг эрхээ шууд авчээ.

Харин дараах улсууд урьчилсан шатанд өрсөлдөх болсон байна.  

Урьдчилсан шатанд улсуудыг газар зүйн байршлаар нь баруун, зүүн хоёр хэсэгт хуваагаад барууныг нь А, В, зүүнийг нь C, D хэсэгт хуваарилсан бөгөөд дараах байдлаар хуваагджээ.

А хэсэг
В хэсэг
C хэсэг
D хэсэг

Хэсэг тус бүрээс эхний гурваар гарсан багууд урьдчилсан тэмцээний хоёрдугаар шатанд өрсөлдөх эрх авна. Зурагт харуулсанчлан, манай улсын шигшээ баг хэсгээс шалгарах боломжоо нэгэнт хангасан. Харин хоёрдугаар шатанд багууд дараах байдлаар хуваарилагджээ.

Е хэсэг
F хэсэг

Хоёрдугаар шатны тоглолтууд 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхэлнэ. Багуудын оноо тэнцсэн тохиолдолд юуны түрүүнд оноог, дараа нь хоорондын тоглолтыг, дараа нь тоглолтуудад авсан онооны зөрүүг, тэгээд ч тэнцвэл авсан онооны хэмжээг харгалзахаар байгаа. Өөрөөр хэлбэл, манай шигшээ багт түүхэндээ анх удаа "Азийн цом"-ын тэмцээнд оролцох бодит боломж бүрдээд байгаа юм.

ТАЙЛАНДААС ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨХ ХАРИУГАА АВЧ ЧАДАХ УУ

Өнөөдрийн тоглолтын тухайд, мэргэжилтнүүд Тайландын багийг илүү үнэлж, хожих боломж өндөр гэж үзэж байгаа. гэхдээ манай баг өмнө нь "Жакарта 2018" Азийн наадмын үеэр Тайландтай таарч 86-87 ганц оноо буюу тал бөмбөгөөр хожигдож байсан юм. Тиймээс өнөөдрийн тоглолт манай багийн хувьд дөрвөн жилийн өмнөх алдаагаа засах боломж байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button