Б.Бат-Эрдэнэ: БНСУ-ын жуулчид воны картаар тооцоо хийж болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.03.07/ болсон. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.
Б.Бат-Эрдэнэ сайд "Гуравдугаар сарын хэмжээнд 40,000 жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Энэ сарын эхний зургаан өдрийн байдлаар 10,000 жуулчин ирсэн байна.
Энэ хүрээнд жуулчны баазууд, аялал жуулчлалын цэгүүдэд нүхэн жорлонг өөрчлөх асуудлыг хөндөж буй. Аймаг, улс 100 жилийн ойгоо тэмдэглээд явж байгаа энэ үед хэдий болтол нүхэн жорлонтой байх вэ гэдэгт анхаарлын тэмдэг тавьсан..
Үүний дээр БНСУ-ын жуулчид воны картаар төлбөр тооцоо хийх боломжтой болсон. БНХАУ-ын иргэдийн хэрэглэдэг WeChatаар дамжуулан Q-Pay шууд төлбөр тооцооны системийг нэвтрүүлсэн.
Хөшигийн хөндийн нисэх буудлаас Улаанбаатар хот руу байнгын нийтийн тээврийн автобус явуулна. UBUS компани автобуснууд гаргах, нийтийн тээврийн компаниудаас нэмэлт автобусыг явуулах талаар яриа, хэлэлцээ хийж байгаа" гэлээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.