СПОРТ

Чопперчдийн цувааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ахална

“Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж буй “Талын салхи-2019” олон улсын мото наадам энэ амралтын өдрүүдэд болно.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах ач холбогдолтой юм.Энэ жилийн наадамд “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүд болох ОХУ, БНХАУ-аас 200 мото тамирчин, Япон, Энэтхэг, Герман, Франц улсын төлөөлөл оролцохоор болжээ.

Наадмын нээлт энэ сарын 8-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан 800 гаруй мотоциклын цуваа “Чингис хааны морьт хөшөө цогцолбор” руу хөдлөх юм. Харин мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн, урлагийн тоглолт болно. Тоглолтод Харанга, Жонон, Хурд, Нисванис, Булсара, Аравт, The Hu, Empire, Аадар, Lord, Rec on, Ice top, Digital, Click click boom, рэппэр Gee, Desant, NMN, Gang, DJ Zaya, DJ Tuvshin, DJ ladies нараас гадна нийслэлийн Улаанбаатар чуулга, уран нугаралт, циркийн үзүүлбэр сонирхуулах аж.

Монголын мотоцикл сонирхогчдод үлгэр дууриалал болдог чопперчидтэй Тээврийн цагдаагийн алба /ТЦА/ хамтран ажилладаг бөгөөд наадмын аюулгүй байдлыг хянаж ажиллах юм. 

Г.ҮҮЛТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button