ЦЕГ: Угаарын хийн хордлогоор найман хүн нас барж, 226 бага насны хүүхэд хордсон

Өнөөдөр /2019.10.22/ Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналт, Нийслэлийн онцгой байдлын газар хамтран мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр ЦЕГ-ын албан дарга цагдаагийн хурандаа Ж.Амгалан угаарын хийн хордлогоор нийслэлийн 538 иргэн хордож, найман иргэн амиа алдсан бөгөөд 226 бага насны хүүхэд эмнэлгийн тусламж авсан тухай тоон мэдээллийг танилцуулав.
Мөн өнөөдрөөс эхлэн нийслэлд утааны хяналтын цэгүүд ажиллаж эхэлсэн бөгөөд уг цэгүүд нь утаа гарч байгаа газарт очиж хяналт шалгалтын ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Тэд хууль зөрчин түүхий нүүрс түлж байгаа эсэхэд хяналт тавьж, хариуцлага тооцох ажлыг хариуцах аж. Учир нь нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэх гэсэн оролдлого удаа дараа гарсаар байгааг албаныхан санууллаа.
Харин НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн угаартсан иргэдийн шалтгаан нөхцөлийг танилцууллаа. Үүнд тухайлбал, энгийн зууханд галласан 150, төслийн зууханд галласан 65 тохиолдолд бүртгэгдсэн байна. Иймд албаныхны зүгээс түлшинд биш галлагаанд байгаа тул анхаарах хэрэгтэй гэлээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Fluoxetine http://cialibuy.com/#248 - Cialis Import Stemetil Australia Cialis Comprar Cialis Opiniones
Cheap Tadalafil http://buyciallisonline.com/# - cheap cialis Cialis English Buy Cialis Viagra Cialis Prezzi