Уулын дугуйчдын уралдаан Хүй долоо худагт болно
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ болон Монголын дугуйн холбоо хамтран “Морь хурдан уу, дугуй хурдан уу” нэртэй уулын дугуйн уламжлалт тэмцээнийг тавдугаар сарын 13-нд Хүй долоо худагт зохион байгуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, хурдан морины уралдааны замаар дугуйчид хүч сорино хэмээн мэдээллээ.
Тамирчдын аюулгүй байдлыг харгалзан хамгийн аюулгүй, дугуйчдад тохиромжтой замтай учраас Хүй долоо худагт тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд тамирчид нийт 25 км замыг туулан барианд орох аж.
Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ нь дугуйн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүрээнд Монголын дугуйн холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байна.
Монголын дугуйн холбоо 1959 онд байгуулагдсан, 10,000 гишүүн 17 салбар хороо, 40 клубтэй. Энэ жил тус холбооноос 36 тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүйн долоон худаг...... гэж бичих нь зөв шүү !!!
Хүй долоо худа...... гэж буруу дуудлагаар буруу бичээд байгаа юм, хужаа нар бол яг ингэж дууддаг шүү, энэ сэтгүүлч нэртэй тийрэнгүүд тоонд муу дээр нь бас бичиг үсэгт муу, яанаа таминь ээ ?!