СПОРТ

Эрэгтэй сагсчид хоёр хожилтойгоор хэсгээ тэргүүлж байна

Д.Сүхбаатарын талбайд болж байгаа “FIBA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д өрсөлдөж буй Монгол Улсын эрэгтэй баг өчигдөр Латвийн багийг 20:16-гаар, Беларусь улсын багийг 21:15-аар тус тус хожиж хэсэгтээ тэргүүлж эхэллээ.

Монголын эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусь улсын багтай “С” хэсэгт багтсан. Одоогоор “С” хэсгийг АНУ, Монголын баг 2 хожилтой тэргүүлж эхэлсэн бол Беларус, Латви хоёр хожигдолтой боллоо. Энэ хэсгийн сүүлийн тоглолтууд зургаадугаар сарын 6-ны өдөр болж, цааш өрсөлдөх хоёр баг тодорно.

Энэхүү ДАШТ-д оролцож байгаа Монгол Улсын багт А.Батхуяг, Л.Авирмэд, Ө.Пэрэнлэйжамц, Ш.Энхийн-Од нар тоглож байна. Дасгалжуулагчаар С.Тулга тэргүүтэй дасгалжуулагчид ажиллаж байгаа юм.

Монголын багт багтсан Пэрэнлэйжамц Дархан аварга Г.Өсөхбаярын, Энхийн-Од гавьяат дасгалжуулагч Шаравжамцын хүү юм.

Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. Даваа гарагт болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээсэн юм. Мөн өнөөдөр 18:00 цагаас тоглох билээ.

https://www.facebook.com/watch/?v=1514445738680750

Д.ЖАРГАЛМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button