УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төсвийн мөнгөөр тойргоо тордсоноо гайхуулагч

Сонгууль дөхлөө. парламентын гадаах хийгээд доторх хүмүүсийн хичээх цаг эхэлжээ. Ялангуяа УИХ-ын гишүүд дор бүрнээ л дахин нэр дэвших нүхээ малтацгааж эхлэх цаг айсуй.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор гэхэд л төсвийн мөнгөөр өөрийн тойргынхоо хувийн байрнуудын гадна фасадыг засуулахаар болсоноо бахархалтайгаар зарлаж байх жишээтэй.

Энэ тухай тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хөтөлчүүдийн тулгамдсан асуудал болох байрны гадна фасад засварын ажлыг санаачлан Улсын төсөвт тусгуулж, 1.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. Ирэх жил бүх байрууд фасад дээвэр засвар шинэчлэлийн ажлууд хийгдэж, оршин суугчид хүйтний улиралд тав тухтай дулаан өвөлжих боломж бүрдэж байгаад баяртай байна" хэмээжээ.

Төсвийн мөнгө үнэхээр уйлдаггүй гэдэг. Махийж, мачийтлаа ажиллаж байж төлсөн татварын мөнгөөр хэсэг бүлэг хүмүүсийн хувийн өмчийн байрны засвар хийдэг тэгш бус, гажиг тогтолцоог зөвхөн Монголоос л харж болдог нь харамсалтай. Түүнээ өөрийнхөө мөнгөөр янзлахаар болсон аятай гайхуулж зогсох үзэгдэл, зөвхөн сонгууль дөхсөний дохио л.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

уих гишүүдэд тойрогтоо мөнгө өндгийг болиулаад ээ төсвийн зардлыг үргүй зарж байна

зочин
зочин

Өнөболор 2020 онд л дансандаа 7 тэрбум төгрөгтэй хувийн эдлэн газартай олон компантай байсан авгай даа өнөөдөр хөрөнгөөрөөр баярхаж сайхархаж дорд сонгогчидоо хүн гэж хардаггүй шуналтай балай авгай даа

Зочин
Зочин

Өөрийнхөө барьсан хотхоныхоо хүүхдийн тоглоомын талбайг засаач чи. Үйрсэн цемент дээр хүүхдүүд тоглож бна. Дутуу муу юм хийчихээд гүрийгээд л бх юм.

Зочин
Зочин

Төсвийн мөнгөөр хувь хүний үхэр ээмэгжүүлдэг супер дупер улс шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button