СПОРТ

ДАШТ-д оролцож буй эрэгтэй сагсчид өнөөдөр орой тоглоно

Монгол Улсад сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ болж байна. Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн “FIFA 3×3 U18 World Cup 2019” ДАШТ-д эрэгтэй 20, эмэгтэй 20, нийт 40 багийн сагсчид өрсөлдөж байна. Энэхүү тэмцээн багийн төрлийн ДАШТ анх удаа Монгол Улсад болж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой.

Монгол Улсын эмэгтэй баг “С” хэсэгт Франц, Голланд, Филиппин, Чехийн багтай багтсан. Харамсалтай нь өчигдөр болсон хоёр тоглолтод манай эмэгтэйчүүд ялагдал хүлээж, хэсгийн сүүлд бичигдлээ.

Харин манай эрэгтэй баг АНУ, Латви, Гүрж, Беларусын багтай “С” хэсэгт багтсан бөгөөд өнөө орой хэсгийн эхний тоглолтуудаа хийнэ. Манай эрчүүд Латви, Беларусын багтай 18:30, 20:10 цагаас тоглох юм.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button