Шууд дамжуулж байна: Алдарт уяач Б.Норовсамбуугийн гоё хээр азарга түрүүллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын азарга насны морьд гарааны зурхай руу эргэлээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
ШУУД: Азарга: Сэрвээний өндрөөр тэнцсэн морьд гарааны зурхай руу эргэлээШУУД: Азарга: Сэрвээний өндрөөр тэнцсэн морьд гарааны зурхай руу эргэлээ
Posted by Eguur News on Monday, July 10, 2023
НЭМЭЛТ: 12.30 цаг
Увс аймгийн Зүүнхангай сумын харъяат МУ-ын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүлж, аманд хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уяач Бямбажавын Пүрэвжаргалын бор, айргийн тавд Булган аймгийн Гурванбулаг сумын харъяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан хурдаллаа.
Улсын их баяр наадмын хурдан азарга бариандаа орж ирлээ.
НЭМЭЛТ: 11:17
10:11 цагийн байдлаар Цагаан хөтлийн баруун руу тонгойлоо. Одоо найман км яваад эргэнэ. Морь тайлбарлагч азарга эргэх үеэр бороо шивэрч орох төлөвтэй байна гэсэн. Яг одоогийн цаг агаар бол моринд ч, унаач хүүхдэд ч их таатай үе тохиож байна.
НЭМЭЛТ: 10.30 цаг
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн хурдан азарганы уралдаанд 124 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 57 азарга гараанаас гарч, 22 км-ын цаанаас эргэсэн.
Энэ жил 127 азарга уралдахаар уяа, сойлгоо тааруулсан ч 54 азарга нь сэрвээний өндрөөр хасагджээ.
ФОТО:





















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зурхай руу эргэлээ биш. Гарааны зурхайруу явлаа гэх байх. Эргэх гэж зурхайгаас уралдахыг хэлнэ шүү.