Нийгэм мэдээ

Наадмын өдрүүдэд ОУ-ын математикийн олимпиадаас манай улс таван медаль хүртлээ

"Япон улсын Чиба хотод зохион байгуулагдаж байгаа математикийн олон улсын олимпиадын дүнгийн хурал дөнгөж сая болж медалийн оноог тогтоолоо. Математикийн олон улсын 64 дэх олимпиадаас Монгол Улс нэг алт, дөрвөн хүрэл медаль, тусгай байрын нэг шагнал хүртлээ" хэмээн БШУЯ-наас мэдээллээ.

Тодруулбал Дэлгэрдалайн Энэрэлт 35 оноогоор алтан медаль хүртэж Монгол Улсын долоо дахь алтан медалийн эзэн, олон улсын математикийн олимпиадаас алтан медаль хүртсэн зургаа дахь сурагч болжээ.

А.Ивээл, Ц.Сайханбилэг нар тус бүр 23 оноогоор, Х.Нурсолтан 21 оноогоор, Б.Тэнүүнсайхан 19 оноогоор хүрэл медаль хүртсэн бол О.Эрхэсболд 17 оноогоор тусгай шагнал хүртсэн байна.

Шагнал гардуулах ёслол маргааш 15:00 цагт зохион байгуулагдана.

Эх сурвалж: БШУЯ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button