СПОРТ

Дональд Трампын гараас Япон бөх цом авна

Японы нийслэл Токио хотноо болж буй мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн 14 дэх өдрийн барилдаан өндөрлөлөө.  Өнөөдрийн /2019.05.25/ барилдаанд такасаго дэвжээний бөх Асанояма өрсөлдөгч бөх озэки Гоэйдог ёрикири мэхээр давснаар 12 даваа 2 унаатай болж Нацү башёд түрүүлэх нь тодорхой боллоо.

Тэмцээнийг манлайлан барилдаж байсан Какүрю М.Ананд өчигдрийн барилдаанд өвдөг шороодсоноор Асаноямад байраа алдсан юм.

Япон улс шинэ эзэн хаанаа залж, Рэйва он тоолол эхэлсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Рэйва он тооллын анхны башёгийн сүүлийн өдрийн барилдааныг үзэж сонирхон , түрүүлсэн бөхөд тусгай цом гардуулах түүхэн үйл явдал маргааш болно.

Тиймээс энэ удаагийн тэмцээн япончуудын хувьд маш их ач холбогдолтой юм.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button