Нийгэм мэдээ

Өнөөдөр Аюуш бурхан заларсан, хийсэн буян саяар үрждэг өдөр

Аргын тооллын наймдугаар сарын 1. Өнөөдөр зуны адаг сарын шинийн 15-ны дүйчин тохиож байна.

Шинийн 15 Аюуш бурхны заларсан өдөр бөгөөд аливаа хийсэн буян сая болон үрждэг ба найман аюул буюу арслан, араатан амьтад, гал, луу, хулгай, аянга, ус, махчины аюулд өртөхгүйгээс гадна “Очир там”-д төрдөггүй гэдэг.

Бие, хэл, сэтгэл гурвын буруу явдлаас болж л жаргалтай амьдралынхаа төлөв түвшин байдлыг алддаг. Энэ өдөр уламжлалт ёсоор махан хоолыг тэвчиж, буянт таван эрдэнэ малынхаа шим болсон цагаан идээгээ зооглож, эрүүл мэндээ тэтгэн, нас буянаа арвитгаарай.

Монголчууд хүмүүний урт наслахын бэлгэдэл Цагаан дара эх, Жүгдэрнамжил, Аюуш бурхадыг Цэлханамсүм буюу насны гурван шүтээн хэмээн эртнээс шүтэж бүтээдэг байжээ. Цаглашгүй нас буянт Цэнд-Аюуш бурхан нь диваажингийн орноо орших Авид бурханы хувилгаан бөгөөд санскритаар Амитаюс, төвдөөр Цэбагмид (Монголчууд Цэвэгмид гэж дууддаг) хэмээнэ.

Аюуш бурханыг шүтэгч хэн бээр түүний тарни:

"Ум намо багаа барийдий Авирмэдаа Аюурзанаа сувааний сизда зоро заяа аринза дата гади арилдий самниг самбудиа дадаяата, ум бунияа бунияа, маха бунияа, Авирмэдаа бунияа Авирмэдаа бунияа занаа самбару ваацэдий. Ум сарва сам гаарий баарий сэдадий, махани вари барий суухаа" хэмээн энэхүү 108 нэрс үгсийг хэн бичвээс, бичүүлвээс, нэрийн төдий сонсвоос, урьж уншваас, гартаа барин үйлдвээс таван завсаргүй цөвүүн цагийн үйлс нь огоот арилж найман түм, дөрвөн мянган номын цогцсыг үйлдсэн үйлдсэний хутгыг оршооно.

Эх сурвалж: Бурханы сургаал ба ёс зүй

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button