СПОРТ
Ё.Басхүү Хөх хотын гран пригээс хүрэл медаль хүртлээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны Гран при ангиллын тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Тус тэмцээнд 43 улсын эрэгтэй 157, эмэгтэй 141 тамирчин өрсөлдөж буй юм.
Эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн /эрэгтэй 60, 66 кг, эмэгтэй 48, 52, 57 кг/ манай бөхчүүд нэг хүрэл медаль хүртэж, шагналт долдугаар байрт хоёр тамирчин шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан ОУХМ Ё.Басхүү Францын бөхөд ялагдсан ч БНХАУ, Азербайжан, ОХУ-ын бөхчүүдийг ялан Монголын багийн анхны медалийг хүртсэн юм.
Харин Дэлхийн аварга Д.Сумъяа энэ тэмцээнд үндсэн жиндээ барилдаж, эхний тойрогт хийлээд дараа нь БНХАУ-ын бөхөд хожигдон тэмцээнээ дуусгасан байна.
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.