СПОРТ

Домогт нохой зодоонч дэвжээн дээрээ нас барлаа

Мексикийн мэргэжлийн бөх, энэ төрлийн спортынхоо домогт тамирчдын нэгт тооцогддог Сезар Гонзалес Баррон Англид болсон шоуны үеэр дэвжээн дээрээ амиа алджээ. “Мөнгөн хаан” хэмээх дэвжээний нэрээрээ алдаршсан тэрээр энэ жил 51 настай аж. Тэрээр Лондоны хойд хэсэгт орших Раундхаус спортын ордны дэвжээн дээр тулаан хийж байгаад дэвжээн дээр хүчтэй унаж улмаар босож ирэлгүй нас баржээ.

Сезар Гонзалес Баррон нь Мексикийн хамгийн алдартай хүмүүсийн нэг бөгөөд спортын ертөнцөөс гадна кино ертөнцөд алдартай нэгэн байжээ. Тэрээр 2005 онд инээдмийн жүжигчин Жек Блэктэй хамт "Суперначо" (Nacho Libre) хэмээх кинонд догшин Рамзесын дүрийг бүтээж байсан байна.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button