Нэг дороос: Пап Францис католик хамба нар, санваартнуудтай уулзаж байна

Гэгээн ширээт улсын тэргүүн, пап лам Францис өчигдөр 10.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан.
Түүний албан ёсны айлчлалын хөтөлбөрүүд өнөөдрөөс эхлэх юм. Бямба гарагийн айлчлалын үйл явдлуудыг нэг дороос мэдээлж байна.
НЭМЭЛТ: 16.00 цаг
Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис айлчлалын хүрээн дэх өнөөдрийн сүүлийн үйл ажиллагаандаа оролцоход бэлэн боллоо.
Тодруулбал, Гэгээн Петрийн католик сүмд католик хамба нар, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахилт хүмүүс болон шашны хариуцлагатнуудтай уулзах юм.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
НЭМЭЛТ: 11.10 цаг
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхав.
Олон зууныг дамнасан эртний харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцааны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх төрийн айлчлалын үеэр Пап Францистай уулзаж байгаадаа баяртай буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ.

Мөн энэхүү түүхэн айлчлал хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухаан болон хүмүүнлэгийн салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Ерөнхий сайд, “Монгол Улс ардчилал, хүний эрх, шашны эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан орон бөгөөд манай гадаад бодлогын цөм бол даян дэлхийн энх тайван юм. Монгол Улсад хийж буй таны төрийн айлчлал даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоох нийтлэг зорилтыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд цаашид хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
НЭМЭЛТ: 11.00 цаг
УИХ-ын дарга Г.Занданшатар бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2023.09.02) Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа дээд түвшинд айлчлал хийж байгаад бид баяртай байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, манай улсад хийж буй Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж, даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж байгааг тэмдэглэж, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт Улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэдгийг тэмдэглэв.

Мөн Гэгээн Ширээт Улс Монгол Улсад өрнөсөн ардчилал, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, хүмүүнлэгийн хүндрэлтэй тулгарсан цагт дэмжлэг үзүүлж ирсэнд бид талархалтай байдаг гэлээ.
Түүнчлэн дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улс соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын түүхэн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Таны Монгол Улсад хийж буй айлчлал энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, шашны эрх чөлөөг эрхэмлэгч манай улсын гадаад бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой болж байна гэлээ
НЭМЭЛТ: 10.20 цаг
Тэд олон нийтэд хандан үг хэллээ
Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис болон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар олон нийтэд хандаж үг хэлж байна.
Үүний өмнө Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзах, нээлтийн арга хэмжээ бүхий урлаг соёлын тоглолт болж өнгөрлөө.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,
Тэрбээр "Бид олон тулгуурт гадаад бодлого явуулж, бүс нутгийн энх тайвны төлөө тууштай ажиллаж байна. Мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж байна. Монголчууд эрт үеэс олон ургальч үзлийг хүндэтгэж ирсэн уламжлалтай. Сүм хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэлдээ өөр өөр шашны сүм дуганыг зэрэгцүүлэн ажиллуулж байсан түүхтэй. Эрхэм хүндэт Пап Францис таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хийгээд хүнсний хангамж, аюулгүй байдлын талаарх байр суурийг бид ихэд хүндэтгэн ажиллана" гэлээ.
Харин Пап Францис,
"Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг занд талархан баясаж, амар амгаланг өвөрлөн өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ. Мэндийн бэлгээ солилцдог сайхан уламжлалтай. Манай хоёр улс дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч 30 жил өнгөрчээ. 777 жилийн тэртээ Папын элч санваартан Гүюг хаанд бараалхаж, Пап IV Инносентийн захидлыг гардуулж байсан. Удалгүй хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү захидлын дэвшилтэт технологиор бүтээсэн албан ёсны хуулбарыг өргөн барьж байна. Эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай" гэлээ.
НЭМЭЛТ: 09.20 цаг
Пап Францисыг төв талбайд угтан авлаа
Яг одоо Сүхбаатарын талбай дээр тэднийг хүндэтгэн угтан авлаа. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ромын Пап Францис нар олон нийтэд хандан үг хэлэхээр Төрийн ордонд орлоо.
Мэдээллийг Сүхбаатарын талбайгаас сэтгүүлч Н.Анужин, зураглаач Б.Эрдэнэбаяр нар шууд дамжуулж байна.
ШУУД ДАМЖУУЛАЛТ:
ШУУД: Гэгээн ширэнт улсын төрийн тэргүүн, Пап Францисыг Улаанбаатар хотын төв талбайд албан ёсоор угтан авч байнаШУУД: Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, Пап Францисыг Улаанбаатар хотын төв талбайд албан ёсоор угтан авч байна
Posted by Eguur News on Friday, September 1, 2023
ФОТО СУРВАЛЖИЛГА:
НЭМЭЛТ: 09.10 цаг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй албан ёсны уулзалт хийлээ

Пап Францисын өнөөдрийн эхний үйл ажиллагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамт тэрбээр монгол гэрт зочилж, богино хугацаанд яриа өрнүүллээ.
Уулзалтын үеэр эртний түүхэн харилцаат Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотолж, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцов.
ВИДЕО: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ромын Пап Францис нар уулзлаа.
Posted by Eguur News on Friday, September 1, 2023
ЭХЛЭЛ: 09.00 цаг
Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн, пап лам Францис өнөөдөр манай улс дахь албан ёсны айлчлалаа эхлүүлнэ. Тэрбээр өчигдөр 10.00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан бөгөөд тухайн өдөртөө өөр хөтөлбөргүй, амарсан юм.
Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг угтан авч уулзсан. Харин өнөөдөр төрийн гурван өндөрлөгтэй тус тус албан ёсны уулзалт хийх хөтөлбөртэй.
Сэтгүүлч Н.Анужин, зураглаач Б.Эрдэнэбаяр.
ӨМНӨХ ӨДРИЙН НЭГ ДОРООС ХҮРГЭСЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлсүх ээ! Мөнхийн гэх хөрш байтугай мөнхийн гэх ямар ч зүйл энэ орчлон хорвоо дээр байдаггүй гэдгийг одоо хүртэл мэддэггүй юм уу! Дунд сургуулийн хүүхдүүдэээс ч асуусан хэлээд өгнө за юу! Эртний Византын, Ромын, Их Монгол улсын түүхийг уншиж суд�##�. Ойгодоггүй бол багш нараар за�##�га. Өдий хүртэл юугаа хийж явсан нөхөр вэ, чи ер нь? Эсвэл өөрийн сурсан нөгөө долигнох, долоох зан чинь бүр рефлекс болчихсон юм уу? Ичмээр л бна шүү. Бид чинь нэгэн цагт тэднийг айлгаж, хурааж явсан дайчин өвгөдийн удам шүү!!!