Судалгаа: Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн 23 хувь урт хугацааны ковидтой болсон

Японы Эрүүл мэндийн яам явуулсан судалгаагаар ковид-19 тусаад эдгэсэн насанд хүрсэн хүмүүсийн 11.7-гоос 23.4 хувь нь урт хугацааны ковидтой болсон байна.
Харин хүүхдүүдэд халдварын дараах хам шинж 6.3 хувьтай илэрчээ. Вакцин хийлгэсэн насанд хүрэгчид болон хүүхдүүдэд халдварын дараах шинж тэмдгүүд вакцин хийлгээгүй хүмүүстэй харьцуулахад бага байсан аж.
Халдвар авсан хүмүүсийн шинж тэмдэг хэдэн өдрөөс хэдэн долоо хоногийн дотор алга болдог. Гэвч зарим хүмүүс ядрах, сульдах, үе мөчөөр өвдөх, амьсгал давчдах, анхаарал төвлөрөхөд асуудал тулгарах мөн үнэр, амт өөрчлөгдөх гэх мэ шинж тэмдгүүд нь удаан хугацаагаар илэрдэг.
Үүнийг удаан хугацааны ковид эсвэл халдварын дараах хам шинж гэж нэрлэдэг юм. Дээрх судалгаанд оролцсон Дэлхийн эрүүл мэндийн үндэсний төвийн тэргүүн Хирояасү Исо удаан хугацааны ковидийг халдвар авснаас хойш дор хаяж хоёроос гурван сар шинж тэмдэг илэрч байгаа гэж тодорхойлжээ.
Эрдэмтэд 53,642 хүнийг (25,736 насанд хүрэгчид, 27,906 хүүхэд) судалгаандаа оруулсан байна. Судалгаагаар Альфа, Дельта хувилбараар халдварласан хүмүүсийн 25-аас 28 хувь нь халдварын дараах хам шинжтэй үлджээ. Харин Омикроноор халдварласан хүмүүсийн 11.7-гоос 17 хувь нь удаан хугацааны ковидтой болсон байна.
Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.