Хотын даргын хуулийн сайд шиг үг: Автобусаар Х.Баттулга, С.Баярцогт ба бүх хотын даргыг шалгана

Нийслэлийн шинэхэн Засаг дарга Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан гэсэн шигээ улстөрчдийн нэр зарлаж, АТГ-т шалгуулна хэмээн мэдэгдэх маягаар ажлаа үргэлжлүүлж байна.
Өнөөдөр тэрбээр нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлыг хөндсөн.
Энэ үеэрээ,
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- Сангийн сайд асан С.Баярцогт
- Нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр нарыг дурдан онцлов.
Нийтийн тээврийн парк шинэчлэл анх 2009 онд эхэлсэн. Энэ үед тендер шалгаруулалтгүйгээр 400 автобус оруулж ирсэн байгаа юм. Харин тэр автобуснуудыг хувийн өмчлөлд шууд шилжүүлсэн.
Тодруулбал, 10 ААН-д хуваан өмчлүүлсөн бөгөөд өдгөө тэд эргэн төлөлтөө дөнгөж 30 хувьтай хийгээд байгаа аж. Энэ нь 35.6 тэрбум төгрөгийн асуудал бөгөөд, өдгөө дутуу төлөлтийн хэмжээ 30 тэрбумаар яригдаж байна.
Харин энэ талаар дурдахдаа Х.Нямбаатар “Тухайн үед ЗТХ-ийн сайдаар Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт, Нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байв.
Энэ шууд худалдан авалтыг ЗТХЯ захиалж, Сангийн яам санхүүжүүлсэн” гэж дурдлаа.
Түүнчлэн, “Үе үеийн хотын дарга нарт автобусыг тендер, сонгон шалгаруулалтгүй худалдан авдаг гэсэн сэтгэлгээ суусан байна. Иймд хотын дарга нарыг ч шалгах хэрэгтэй” гэв.
Ингэхээр өмнө нь ажиллаж байсан,
- Г.Мөнхбаяр
- Э.Бат-Үүл
- Су.Батболд
- НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан
- Шадар сайд С.Амарсайхан
- Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъябазар нарыг ч дурдах юм.
“Шалгуулна” гэж улстөрчийн нэр цоллодог нь хуулийн сайдын хандлага байсан. Хотын даргын амнаас ийм үг сонсох сонин ч тэгж байж ажил явах нь тодорхой. Гэхдээ нэр цоллох цоллохдоо “Юм л бол хойд хар овоохой” гэдэг шиг Х.Баттулга нарын нэрлэж дадсан улстөрчид рүүгээ ноцоод байхын бас учиргүй юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хулгай луйварт орооцолдсон л бол хэлэхгүй яах юм бэ олон хэрэгт оржээ одоо зарлахаа болье гэх үү залуу хүмүүсийн ийм хандлага нийгэмд их содон тусдаг гэмт хэрэг их ч байсан бага ч байсан гэмт хэрэг, ял зэм байх ёстой гэдэг нийтлэг зарчим шт захирал нь баянхонгор байхаар бас хэд гэрвэн санхүүжилттэй холбоотой юм байна гэсэн хардлагыг нийгэмд төрүүлж байна сэтгүүлчдээс илүү иргэд хардах эрхтэй сэтгүүлчид аж ахуйн нэгжүүд авилгалд өртөмхий байдаг
шалгалгүй яах вээ? ёстой зөв. Алийн болгон бид авилгач дарга нартайгаа байх вэ? шалгаад буруугүй бол гараад ирнэ, буруутай бол зохих шийтгэлийг оноох нь туйлын зөв.
баттулга хаана л хулгай луйвар бна тэнд савраа дүрсэн байдагийм шивдээ
Х Баттулга хуруу гараа буруу зөрүү юманд их дүрж маш ихээхэн Монголын ард түмнийг хохироосондоо.
Эднийг илрүүлээд яах юм? Идсэн уусныг тогтоож, нөхөн төлүүлж чадахгүйгээс хойш мянга “тэр хулгайч” гэж бахираад нэмэргүй. Бэлээхэн алдарт “ногоон”-оос цавчаа хийсэн нотлогдсон хүмүүсээ яаж ч чадахгүй байж хаа байсан 2009 он вэ? Өөрийх нь тал баригдаад ирхээр хүнийхээс бурууг хайдгаа боль. Бүгд танай намыхан байгаа.
ХОТТОЙ Ч ИХ ХҮН ХОЛБОГДОНО ДОО,МЭ,ЖУНАЙ,БАТБАЯР ,МӨНХБАЯРУУД ГЭЭД Л ГАРЧ ИРНЭ ДЭЭ МАН Ч ЗОРИГТОЙ АСУУДЛЫГ ТАВЬЖ БАЙНА МАГАД ДАРААГИЙН СОНГУУЛИА БОДСОН БОЛ АМАА ХУМХИАД Л СУУХ БАЙСАН ДАА,ИНГЭХГҮЙ ЯРЬЖ БАЙНА ГЭДЭГ МАН АРГАГҮЙЛ ЗАЛУУ НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙДТАЙ БАЙГААГИЙНХ ИЙМ БАЙДАЛ АН ОРСОН БОЛ ИНГЭЖ ДУУГАРАХ УУ,ҮГҮЙЛ БОЛОВ УУ
Монгол Улсын хэмжээнд Женкотой тэрсэлдэж чаддаг цөөхөөн хүний нэг нь Нямбаатар шүү !
Женкогийн гар дорээгүй газар байхгүй ээ
Энэ хулгайчидын ороогүй салбар гэж байна уу. Үнэхээр өлөн хулгайчид уу
Хаа сайгүй хулгай үүрлэчихсэн улсад хулгайчидтайгаа хөөцөлдсөөр байтал таарах нь. Дуусаж дундрахгүй их авилгач хулгайчид 30 жил бугшжээ
Энэ засагт Баттулгаас өөр хүчтэй өрсөлдөгч байхгүй юм бн гэж ойлгогдлоо
Энэ нөхөр тэнэг юм байна. Юун 2009 он вэ?