Нийгэм мэдээ

Цагдаа, мөрдөгч хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүллээ

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 103 гомдол, мэдээллийг шалгасан байна.

Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Түүнчлэн эрүүгийн 844 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 8 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Баянгол дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа “Н” албан үүргээ гүйцэтгэж байхдаа нэр бүхий иргэнээс хууль бусаар мөнгө авсан гэх;
  • Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч “Д” нь нотлох баримт хуурамчаар үйлдсэн гэх;
  • Баянгол дүүргийн цэцэрлэгийн удирдах албан тушаалтан “А” нь хахууль авсан гэх;
  • Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад “А” нь бусдаас хахууль авсан гэх;
  • “С” нь Өвөрхангай аймгийн “Хархорин АЗЗА” төрийн өмчит хувьцаат компанийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрт хууль бус давуу байдал бий болгон төрийн өмчит хувьцаат компанид хохирол учруулсан гэх;
  • Иргэн “О” нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн гэх;
  • Баянгол дүүргийн Усан спорт, сургалтын төв орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “М” нь орон нутгийн өмчид их хэмжээний хохирол учруулсан гэх;
  • Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын удирдах албан тушаалтан “А” нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Энэ хугацаанд эрүүгийн хоёр хэрэгт нийт долоон объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button