Б.Энхбаяр түр хорооноос Т.Доржханд, О.Цогтгэрэл нарыг "хөөнө" гэв

УИХ-ын Хянан шалгах түр хороо /Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах/ өнөөдөр хуралдаж байна.
Хуралдаан эхлэх цагт даргалагч, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр болон М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нарын гурван гишүүн л ирсэн. Тэд бусад гишүүдээ 30 минут хүлээсэн. Улмаар Т.Доржханд, Д.Ганбат, О.Цогтгэрэл нар ирснээр хуралдаан эхэллээ.
Одоо Түр хорооны хуралдаан хаалттай хэлбэрт үргэлжилж байна.
Гишүүдийг нэмэгдэж ирэхээс өмнө Б.Энхбаяр "Гишүүд хуралдаанд ирэхгүй байгаагаараа эс үйлдэл гаргаж, хянан шалгах үйл ажиллагаанд саад болж байна. Ирдэггүй гишүүдийг эгүүлэн татуулна, солино. Сөрөг хүчнээс нэг ч гишүүн алга. Худлаа үнэн тоо ярихын оронд Т.Доржханд гишүүн хуралдаа ирмээр байна. Д.Ганбат, О.Цогтгэрэл нар ирмээр байна" хэмээсэн юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Доржханд Цогтбаяр 1нь МАНы эзэнтэй нөгөө нь яженкогийн гөлөг
Энэ 2 гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг иймээс цаашдын ажиллагаанд нэмэр болохоосоо илүү саад болно гэсэн үг тиймээс эргүүлэн татаж солих хэрэгтэй.
Энэ чинь харин дураараа гар уу. Чи мэддэг юм уу