Иргэдийн 96 хувь нь Урт цагаанд цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжлээ

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн.
Тэгвэл өнөөдрийн байдлаар 3,503 хүн саналаа өгснөөс тэдний 3,362 нь буюу 96% нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн байна. Харин үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.
Мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргаад буй.
Иргэд https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой.
Д.УЛСАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үсрээд хоёрхон сар зун болдог манайд ногоон байгууламж гэх хогын сав, архидалт янхадалтын газар хэрэггүй. Харин доороо 2 давхар машины зогсоолтой, дээшээ 3-4 давхар 6-8 спорт заал мөн давхар бүхтээ фитнесийн өрөөтэй байрилга бариачээ. Тэгээд нийслэлийн өмчид аваад өмч нь эзнээ тэжээнэ гэдэг зарчмаар хүүхэд залуучуудад түрээсээр тоглуулах.
Зунаас гадна мод гөлөглөж, цас хайлсан хавар гэж улирал бий. Навчис шаргалтсан урт сайхан баян намар гэж сайхан улирал бнаа. Өвөлч агаар суухад гоёш дээ
Нямкаа даргаа энэ хүн маш зөв бичжээ. хүүхдүүдийг цахимаас холдуулж, эрүүл байлгах үндсэн арга, ажил нь спорт заал, усан бассэй, фитнес зэрэг спорт цогцолбор ус агаар шиг хэрэгтэй байгаа юм. Ард кино театрын барилгыг буулгаж, спорт цогцолбор барих хэрэгтэй.
УРТ ЦАГААНЫГ БУУЛГАНА ГЭЖ СҮРЖИГНЭЭД, НИЙСЛЭЛ ӨМЧӨӨ МЭДНЭ, ИРГЭДИЙН САНАЛААР НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА ГЭЭД МЭДЭГДЭЛ ХУУДАС ӨГЧЭЭ. ЭНГИЙН ХҮН ХАРАХАД МАШ ИХ ИЧМЭЭР ЗУРАГ ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ ЭМЭГТЭЙ ШИГ ЯМАР Ч ХЭЛ АМГҮЙ, ТӨРӨӨС МӨНГӨ НЭХЭХГҮЙ ОЛОН ЖИЛ АЖИЛЛАЖ, АМЬДРАЛАА АВЧ ЯВАА ОЛОН ХҮН БАЙДАГ ЮМ БЭЛЭЭ. ДАРГА НАРТ НИЙСЛЭЛИЙН ӨМЧ ХЭРЭГТЭЙ БОЛОХООС БИШ ИРГЭДИЙН АМЬДРАЛ ХЭРЭГГҮЙ ГЭЖ ҮЗДЭГИЙН ТОД ЖИШЭЭ. БАС БОЛООГҮЙ НОГООН БАЙГУУЛАМЖ ТАРИНА ГЭЧИХЖЭЭ. ЖИЛД ГУРАВХАН САР АСАР ИХ ЗАРДЛААР НОГООН ХАРАГДДАГ ТЭР ӨВСӨӨР АМЬДРАЛАА АРАЙХИЙН ЗАЛГУУЛЖ ЯВАА ЭНЭ ИРГЭД ХООЛ ХИЙХ ЮМ УУ. ТЭР ӨВСӨН ДЭЭР ЧИНЬ АРХИДАЛТ, ТАНХАЙРАЛ, ХОГ НОВШ ХӨГЛӨРСӨН ГАЗАР БОЛДОГ. ТӨР, ДАРГА НАР ИРГЭДЭЭ НОХОЙ ШИГ ДОРД ҮЗЭЖ ХӨӨЖ ГАРГАХЫН ОРОНД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ, ТҮРЭЭСИЙН БАЙРЫГ НЬ АЛЬ БОЛОХООР ӨӨРСДӨД АШИГТАЙГААР ШИЙДЭН ӨГЧ, БАС ТҮРЭЭСИЙН ЗАРДЛЫН ЗӨРҮҮГ ТӨРӨӨС ТОДОРХОЙ ХУГАЦААНД ОЛГОХ, БАС АМЬДРАЛЫН БАТАЛГААГ НЬ ХАРЖ ҮЗЭХ, НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ГЭЭД ОЛОН АСУУДЛЫГ НЬ ШИЙДЭЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ӨМНӨ БААХАН ГАРААШ НУРААЖ, ЯДАРСАН ИРГЭДИЙН ЗЭЭЛЭЭР АВЧ, АМЬДРАЛАА ЗАЛГУУЛДАГ МАШИНЫГ ГАДАА ТАВИУЛЖ, ТОНОН ДЭЭРЭМДҮҮЛЖ, ДАВХАР ДАВХАР ХОХИРООЖ, ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ӨНГӨРСӨН. ӨНГӨРСӨН Ч ГЭЖДЭЭ ИРГЭД МЭДЭЖ, ЯАЖ ХАИУЦЛАГА ТООЦОХОО ДОТРОО БОДООД ХҮЛЭЭЖ СУУГАА.
Урт цагааны барилгыг буулгах нь зөв. Буулгаад оронд нь хүүхэд залуучуудад зориулсан 3-4 давхар спорт заал фитнесийн төв барих хэрэгтэй гэж иргэд хүсэж байнаа. Няика даргаа үүнд анхаараа. Тухайн спорт төвийг нийслэлийн өмчдөө бүртгээд 6-8 спортын заалаа түрээслээд ажиллуулахад хүүхэд залуучуудад ус агаар шиг хэрэгтэй. Нийслэлийн төсөвт ч мөн нилээд мөнгө оруулна шүү дээ. Бас нилээд олон ажлын байр бий болноо.
ҮМХИЙ САМХАЙ ЧИЙГ БАМ ҮНЭРТСЭН ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ТОЧИГНЫ ЭХҮҮН ШПРОТ ЗАГАС ШИГ ҮНЭР ГАРСАН БАЛИАР ГАЗРЫГ СӨНӨӨЖ СУУРИН ДЭЭР НЬ ХҮҮХЭД БАГАЧУУЛЫН ИНЭЭД ХӨӨР ЦАЛГИСАН ТОГЛООМЫН ТӨВ БАРИХЫГ ҮҮРЭГДЭЖ БАЙНА.ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН ХЭРЭГГҮЙ ГАРУУД ОЧИЖ АРХИ УУГААД БАВАЛЦААД ЭХЛЭНЭ
Цэцэрлэгт хүрээлэн, ногоон модон уушиг хэрэгтэй бна. Тэнд хүүхдүүд агаарт чөлөөтэй гүйж харайж тоглог. Хөгшид нарлан сууж, залуучуул зугаалж, болзож явах задгай агаартай газар хэрэгтэй. Спорт цогцолбор нэртэй битүү цемэнт, ард түмний мөнгийг саах газар хэрэггүй. Халаалт, ус цахилгааны хэрэглээ хэрээс хэтэрлээ .
Малыг ч өвөл халуун хэвтрээс нь гаргадаггүй. Өвлийн хүйтэнд энэ хүмүүс хаачих вэ. Амьдралын хэм алдалтыг хэн хариуцах вэ. Ядахдаа хавар болохоор гаргаж болдоггүй юм уу.