Нийгэм мэдээ

Цас цэвэрлэгч машиныг саатуулсан иргэнийг 20 мянгаар торгожээ

Тээврийн цагдаагийн албанаас иргэн “О” нь 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах худалдааны төвийн урд замын нэгдүгээр эгнээ хэсэгт Toyota маркийн тээврийн хэрэгслээр удаан зогсож, цас цэвэрлэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан.

Уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

14.7.35 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг:

35.1.зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд;

35.2.явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Аааа
Аааа

Их юм хийж дээ

Зочин Ганбаа ах
Зочин Ганбаа ах

Ажил хийсэн дүр исгэж дээ Тэр машинтай нь яалт ч үгүй хийгүй бацаанууд байсиймаа

Холбоотой мэдээ

Back to top button