Улс төрийн мэдээ

Гадаад худалдааны тэнцэл түүхэнд байгаагүй өндөр ашигтай гарлаа

Эдийн засгийн өсөлтийг илтгэх хэд хэдэн статистик мэдээ байна.

Нэгт, төлбөрийн тэнцэл 2023 оны нэгээс есдүгээр сарын хооронд 491 сая ам.долларын ашигтай гарчээ.

2020-2022 оны гурван жилд төлбөрийн тэнцэл ашигтай байгаагүй.

2020 онд 472 сая, 2021 онд 580.3 сая, 2022 онд 1.3 тэрбум ам.доллараар тус тус алдагдалтай байв. Харин 2019 онд 264.3 сая ам.доллараар ашигтай үзүүлэлт гарч байжээ.

Засгийн газраас экспортыг нэмэгдүүлж, боомтын сэргэлтийг эрчимжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээ авсны дүнд ийнхүү төлбөрийн тэнцэл 2019 оноос хойш анх удаа ашигтай гарсан байна.

Хоёрт, үүнтэй уялдан гадаад худалдааны тэнцэл ч мөн өндөр ашигтай гарчээ.

Тодруулах юм бол, 2014 оноос хойш авч үзвэл хамгийн өндөр ашигтай үзүүлэлтийг 2023 оны статистик харуулж байна.

2023 оны нэгээс аравдугаар сарын байдлаар гадаад худалдааны тэнцэл 4.9 тэрбум ам.доллароор ашигтай гарчээ.

Өмнөх онд 2.9 тэрбум, 2021 онд 1.8 тэрбум, 2020 онд 1.5 тэрбум ам.доллароор гадаад худалдааны тэнцэл тус тус ашигтай гарч байсан юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ганаа
Ганаа

Дандаа л онц байдал тогтоож байвал ашигтай үр дүн гарч байдаг үгүй бол хулгайлж байдаг дадал суужээ манай төрийнхөнд. Хэцүү үе, хэцүү ч хүмүүс.

Үлмэдэх
Үлмэдэх

Сайн үзүүлэлт тэр болгон сайн байдаггүй. Импорт хумигдсан шалтгаанаа хар, үүнээс болж дотоодын жижиг дунд үйлдвэрийн хумигдалтыг судал, хэрэглээний үнийн өсөлтөнт нөлөөлсөн нөлөөллийг судал. Ашигт малтмалаас бусад экспорт буурсныг анзаар. Гадаад худалдааны ашигт ч гэсэн хөөсрөлт байдаг шүү! Хэрэв үр дүн нь доллорын ханшийг 3000 д ойртуулсан бол өөр хэрэг

Холбоотой мэдээ

Back to top button