Улс төрийн мэдээ

Б.Энхбаяр: Тусдаа шүүх байгуулагдтал авлига, албан тушаалын хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэхгүй

Засгийн газар хуралдаж дууслаа.

Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэл хийлээ. Тэрбээр Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн барьж, хэлэлцүүлэхээр болж байгаа талаар мэдээллээ.

Тэрбээр "Шүүхийг тойргийн журмаар байгуулж болно гэсэн зохицуулалт бий.

2014 онд анх тойргийн системээр шүүх байгуулах асуудал хуульчлагдсан ч Үндсэн хуульд бичигдээгүй тул шат дараатай ҮХЦ дээр бүдэрч байсан. Тэр утгаар 2019 онд Үндсэн хуульд дээрх өөрчлөлт орсон.

Шүүхийн тухай хуульд зааснаар, ШЕЗ УДШ-тэй зөвшилцсөн саналыг үндсэлнэ. Хараат бус, бие даасан гурав дахь засаглал тул тэр саналын хүрээнд Засгийн газар шүүх байгуулах асуудлыг хэлэлцэнэ. Энэ агуулгын дагуу, өнөөдрийн шийдвэрийг гаргасан гэсэн үг.

Мөн анхан шатны шүүхүүдэд эрүүгийн, иргэний хэргийн дагнасан шүүх ажиллаж байгаа. Эдгээрийг нэгтгэж, нэг шүүх болгож байгаа. Дотроо эрүүгийн болон иргэний хэргийн танхимтай. Анхан шатны шүүх дэх дарга шүүгч, тамгын дарга нарын орон тоо багасна гэсэн үг. Шүүхийн үндсэн ачаалал авч буй хэсэг биш захиргаа нь томорч, данхайж буй асуудлыг ингэж шийднэ. Орхон, Дархан-Уулд байсан шүүхийг мөн нэгтгэж, нэг ерөнхий шүүгчтэй, нэг тамгын даргатай болгоно.

Давж заалдах шатны шүүхийг тойргийн хэлбэрээр байгуулах асуудлыг энэ удаа хөндөхгүй байхаар шийдвэрлэлээ. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд байрлаж байгаа байр, одоо ажиллаж байгаа нөхцөл, гэр оронд ямар нэг хөдөлгөөн хийгдэхгүй.

Мөн, гэр бүл, хүүхдийн шүүхийг Монголд анх удаа байгуулна. Улаанбаатар хотод гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан анхан болон давж заалдах шатны шүүх байгуулна. Нарийн мэргэшсэн хүмүүсийг бэлтгэнэ.

Энэ өөрчлөлтийг хийснээр зохиомол хэргийн ачаалал 40 хувь буурна гэсэн тооцоолол хийлээ.

Авлига, албан тушаалын хэрэгт оногдуулж буй ял шийтгэл хэт хөнгөн, эсрэгээрээ нөлөөнд орсон байж болзошгүй шинжтэй. Торгох ялаар шийдэгдэж байгаа. Хамгийн сүүлийн жишээ Багануурын уурхайн дарга 27 сая төгрөгөөр торгосон. Хөдөлмөрийн баатрыг мөн тэглээ.

Иймд ер нь авлига, албан тушаалын гэмт хэргийг шударга шийдвэрлэхийн тулд, авлигын бие даасан шүүх байгуулагдах хүртэл,

  • Анхан шатны шүүхээр орохгүй
  • Шууд давж заалдах шатны шүүхээр  орно
  • Дараа нь УДШ-ээр ордог болно.

Ерөнхий сайд өнөөдөр энэхүү өөрчлөлтийг УИХ-д нэн яаралтай горимоор буюу өнөөдөртөө багтааж өргөн барих, хэлэлцэх асуудлыг хэлсэн.

Тэрбээр мөн “Шуудхан хэлэхэд анхан шатны шүүхийн шийдвэрүүд авлигатай тэмцэх ЗГ-ын үйл ажиллагаа саармагжуулж, үнэгүйдүүлж байна” гэдэг дүгнэлтийг хийсэн. Иймд авлига, албан тушаалын эцсийн ялыг УДШ өгдөг байх эрхийг түр хугацаанд өгье гэдэг улс төрийн шийдвэр гаргалаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин

дээд шүүх ч анхан шатнаас ч дор өгч мэднэ шүү

Баагий
Баагий

Дээд шүүхийн бүрэлдэхүүн маш шудрага байхгүй бол хэрэгтнүүд ял завшидгаа л завшина.Хохиролын хэмжээнд тохируулан ялладаг байх ёстой.

Зочин
Зочин

Хүйтэн цэвдэг хүүр

зочин
зочин

шүүх маань олон дамжлагатай байх нь авилгийг гааруулаад байгаа юм бишүү бүх шатны шүүх ердөө 2 л дамждаг болмоор тэр дээд шүүх анхан шатны шүүх адилдаа адилдоо авилгын эх уурхай..

Холбоотой мэдээ

Back to top button