Улс төрийн мэдээ
Г.Ганболд: Сонсголд гэрчээр дуудагдаж буй хүмүүс гэмт хэрэгтэн биш
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэвлэлийн бага хурал хийж, нүүрсний хулгайн гэх хэргийн сонсголын тов, гэрчээр дуудагдах хүмүүсийг мэдээллээ.
Улмаар сонсголын хоёр шаттай явуулна хэмээж, эхний шатны сонсголд гэрчээр дуудах 175 хүнийг нэрлэсэн.
Үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, гишүүн асан Р.Амаржаргал, ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Д.Ариунболд нарын хүмүүс нэрлэгдсэн.
Тэгвэл мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн Г.Ганболд нэмэлт мэдээлэл өгөхдөө "Гэрчээр дуудагдаж буй хүмүүс бүгд гэмт хэрэгтэн, нүүрсний хэрэгт холбогдсон гэсэн үг биш. Үүнийг дуудагдсан хүмүүс өөрсдөө ч бас ойлгох хэрэгтэй. Тухайн үед хашиж байсан албан тушаалд нь холбогдуулан, тайлбар авч буй хэрэг" гэлээ.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УИХ-ын гишүүн Г.Ганболд бол Өвөрхангайн уурын зуухны хулгайч. Бас аймгийн хамаг тендерийг ах дүүсээрээ хамдаг. Энэ хүн өөрөө нүүрсний хулгайч.