Улс төрийн мэдээ

НШШГГ-ын дарга асан Р.Энхтайваны хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга асан Р.Энхтайванд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, түүнийг:

  • Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан
  • Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн албан тушаалтанд бусдын хэргийг ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор хахууль өгөхийг завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1, 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Р.Энхтайван өмнө нь 2020 онд, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр цагдан хоригдож байв. Улмаар 2021 онд түүнд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, хорих ял оноож байсан.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button