Улс төрийн мэдээ

БНХАУ руу иргэд автомашинаараа зорчих боломж бүрдүүлнэ

Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Мюнжантай уулзлаа.

Уулзалтын үеэр ОХУ-Монгол-Хятад 3 улсын транзит тээврийг бодлогын түвшинд дэмжиж эрчимжүүлэх, автотээврийн хэлэлцээрийн дагуу Монгол, Хятад 2 улсын нутаг дэвсгэрээр зорчигчийн тогтмол бус тээвэрлэлт болон Монгол тээвэрчид Хятад улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг хурдасгах үүднээс хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах, Булган боомт болон бусад боомтуудаар ард иргэд суудлын автомашинтай зорчих боломжийг бүрдүүлэх талаар ярилцлаа.

Түүнчлэн Булган боомтоор малын гаралтай түүхий эдийг чөлөөтэй нэвтрүүлдэг болгох, Такашкен боомтоор нүүрс тээвэр болон зорчигч тээвэр эрхэлж буй монгол жолооч нарын эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж буй асуудлуудад онцгой анхаарал хандуулж, Хятадын талын хүнд суртал чирэгдлийг арилгах, Хилийн Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгоход анхаарна.

Хятадын нутаг дэвсгэрт тээвэр хийж буй монгол жолооч нарын даатгалын асуудлыг Хятадын даатгалын компаниудтай хамтарч шийдвэрлэх гэх зэрэг олон чухал асуудлуудын талаар санал солилцож, ажил хэрэгчээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
dogmid
dogmid

sogtuu , sagsuu jolooch nar udahgui busaddaa gai chireh n gartsaaguidee !

Зочин
Зочин

Үнэ хээр бодит болох юм бол их давуу талтай юм байна

Энэр
Энэр

Юун олон боомт нээнэ вэ!

Зочин
Зочин

Hytaduud uursdu hed hedeere mashintai yvj nsan zun selenged mongolchuud uursdu ch gesen tiim bolvol zugr bh da adilhan bh heregtei bid yasan gej busadiin gazar nutag dr mashintai yvj bolohgui gej zuw sanaa bna shu

Холбоотой мэдээ

Back to top button