Улс төрийн мэдээ

Н.Учрал: Zarig.mn-ий кэйсийг давтахгүйн тулд журам, хуулийг даруй өөрчилнө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж дууслаа.

Хуралдаанаар,

Нэгт, Zarig.mn цахим сайтыг хязгаарласантай холбоотой асуудлыг хэлэлцэн, ЦХХХ-ы сайд Н.Учралын мэдээллийг сонсож,

Хоёрт, томуу, томуу төст өвчин дэлгэрч буйтай холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын мэдээлэлтэй танилцжээ.

Бүлгийн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн, ЦХХХ-ы сайд Н.Учрал “Иргэн бүрийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ХМБ-уудын хараат бусаар ажиллах эрхийг баталгаажуулах хэрэгтэй байна. 2001 онд шинэчлэгдсэн Харилцаа холбооны тухай хууль бий. Үүнд домэйн нэрийг ашиглах журмыг ХХЗХ баталсан. ХХЗХ бол манай яамны эрхлэх асуудлын хүрээн дэх агентлаг биш. Тэр журамдаа үндэслэж, интернетийн үйлчилгээ үзүүлэгчдэдээ гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл олгодог. Үүгээр хуулийн дагуу үүрэгжүүлдэг юм байна. Тодорхой кэйсүүд дээр хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бол прокурорын зөвшөөрөлтэйгөөр хязгаарлахыг даалгадаг. ХХЗХ хууль  хэрэгжүүлдэг л байгууллага юм байна. Тэгэхээр харилцаа холбооны сүлжээ гэдэг хуулиараа тв, сайт зэрэг ч хамаардаг. Түүнээс, Засгийн газар шийдээд хаадаг юм бол алга. Ер нь мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх эрх, боломж хэнд ч байхгүй. Иргэний асуудлыг бид мэдэхгүй. Харин үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулах ёстой. 6868 домэйн дээр хязгаарлалт хийсэн байдаг юм байна. Өмнө нь ч хэвлэл мэдээллийн байгууллагуудад ийм кэйс үүсэж байсан.

Иймд хоёр өдрийн турш МСНЭ-ийн шаардлагыг хүлээж авч, эрхлэх асуудлын хүрээнд хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд хэд хэдэн уулзалт хийлээ.

Цаашид домэйн нэрийг ашиглах журмыг шинэчлэх дээр ажлын хэсэг байгуулсан байна. Хэвлэлийн эрх чөлөөг хуулиа баталгаажуулах асуудлыг цогц утгаар нь харъя гэж ЗГ үзэж байгаа. Өнгөрсөн таван сард харилцаа холбооны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байсан. Энэ хуульд дээрх агуулгыг тусгахад илүү анхаарна” гэлээ.

-Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай вэ?

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Бид мэдээллийг хэлэлцэж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарлахтай холбоотой асуудал байж болохгүй, хууль эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Тэр журмыг яаралтай өөрчил. Хоёрт, хуульд тодорхой заалтууд нэмэх нь зүйтэй. Ойрын үед УИХ-д хэлэлцүүлнэ гэж шийдсэн байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button