Улс төрийн мэдээ

Дуудагдсан ч ирээгүй Д.Бат-Эрдэнийн өмнөөс гэрчүүд "бүлтэлзэж" байна

Нотлох баримтыг шинжлэх судлах "Нүүрсний сонсгол"-ыг УИХ-ын хянан шалгах түр хороо эхний өдрөө зохион байгуулж байна.

Сонсгол хоёр шаттай болно. Эхний шатаар орон нутгийн Тавантолгой буюу "Тавантолгой" ХК-ийн асуудлаар мэдээлэл сонсох юм. Энэ хүрээнд нэн тэргүүнд УИХ-ын гишүүн, "Ажнай" тодотголтой Д.Бат-Эрдэнийн нэр холбогдож байна.

Эхний өдөр "Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Артаг, ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишиг нар гэрчээр ирсэн. Мөн Өмнөговь аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан хүмүүс ч дуудагджээ.

2009 онд, Д.Бат-Эрдэнийг "Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар томилсон асуудал өнөөдрийн гол сэдэв болж байна.

"Тавантолгой" ХК-ийн 51 хувийг Өмнөговийн иргэд буюу аймгийн ИТХ эзэмшдэг. Харин 49 хувийг хувийн хэвшил, тэр дундаа 19 хувийг Д.Бат-Эрдэнийн "Ажнай корпораци" эзэмшдэг. Тэгвэл, 51 хувийн төлөөлөл болох орон нутгийн төлөөллийг томилохдоо Засаг даргын орон тооны бус зөвлөх нэрээр Д.Бат-Эрдэнийг томилж байсан асуудал анхаарал татав.

Тухайн үед аймгийн ИТХ-аас Г.Сугирыг томилсон ч хоёр өдрийн дараа тогтоолоо хүчингүй болгон, Д.Бат-Эрдэнийг томилжээ. УИХ-ын гишүүн Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ нар сонсголын үеэр "49 хувь талын төлөөллийн хүнийг 51 хувийн зөвлөлд тавьсан байна. Ингэхээр компани бүхэлдээ 49 хувь талын мэдэлд орно шүү дээ. Энэ шийдвэрийг хэн гаргасан, ИТХ-д ямар субъект энэ асуудлыг оруулж ирсэн юм бэ" гэцгээж байлаа.

Харин асуултад ИТХ-ын дарга асан Л.Батчулуун нарын хүмүүс "Мэдэхгүй, санахгүй байна" гэж хариулцгаав.

Дээрх томилгооноос хойш Д.Бат-Эрдэнэ ТУЗ-ийн дарга болж, үүний дараа түүний үеэл болон туслах нь ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлын алба хашсан байна. Цаашлаад "Тавантолгой" ХК-иас буцалтгүй тусламж нэрээр их хэмжээний мөнгө, автомашиныг Д.Бат-Эрдэнийн туслах асан Р.Сэддорж нарын хүмүүст шилжүүлсэн асуудал яригдаж байна.

Цаашлаад Д.Бат-Эрдэнийн "Тавантолгой" ХК дахь хийгээд Өмнөговь аймгийн ИТХ дахь хамаарал бүхий хүмүүс, холбогдох тушаал шийдвэр, худалдан авалт, хөрөнгийн зарцуулалтууд ил болох төлөвтэй.

Эхний өдөр Д.Бат-Эрдэнийг гэрчээр дуудсан ч тэр ирээгүй байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗочинATG
ЗочинATG

Baterdene hukgaichiigvyaraltai tsagdan horiocher huuliin sdaguud ternees aigaad bgaa yumuu shorond hiij bj vneniig helvvleech ter shorond orohoos naash vnenrr helehgvi

Зочин
Зочин

Дандаа ардчилсан намынхан сууж байна. Ерөнхий сайд нь Хүүк байсан

Холбоотой мэдээ

Back to top button